Чуулганы хуралдаан хуралдахгүй болов

img

УИХ-ын чуулга үдээс хойшхи хуралдаан хуралдах боломж бүрдсэнгүй. Долоо хоног бүрийн чуулганы баасан гаригийн үдээс хойшхи  хуралдааныг Засгийн газрын цаг байдаг билээ. Ерөнхий сайд гадаад айлчилж байгаа учир үдээс хойшхи хуралдаанаар Сонгуулийн хууль хэлэлцэхээр болсон билээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан зөвшилцөх ажлын хэсэг  үр дүнд хүрээгүй учир хойшлогдсон. Үүнийг дагаад чуулганы үдээс хойшхи хуралдаан ч цуцлагдлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ