10 хүн барьцаалсан этгээдийг саатуулжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Биокомбинатад гэмт этгээд арван хүн барьцаалсан хэрэг урд шөнө гарчээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлагын дагуу 04:15 цагт очиж 06.00 цаг хүртэл барьцаалагчтай ярилцан тохирч, шуурхай ажилласны үр дүнд бусдад хохирол учруулалгүйгээр гэмт этгээдийг баривчлан саатуулсан байна.
ы
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Өнгөрөгч шөнө МСҮТ-ийн долоон оюутан болон өөр гурван хүнийг “Цэцэрлэгжилт” компанийн ажилтан барьцаалсан хэрэг гарсан. Хэргийн дуудлагын дагуу ХУД-ийн Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид очиход хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд 10 хүнийг барьцаалсан байсан. Түүнтэй тохирч барьцааны хүмүүсийг суллаад, хэргийн газарт шалгалт хийхэд нэг иргэний амь нас хохирсон, нэг хүн зодуулж бэртсэн байдалтай байсан. Уг хэрэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” гэсэн хариултыг өглөө.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ