Малчдад хариуцлага тооцох эрх зүйн акт үгүйлэгдэж байна

img

ҮХААЯ-ны харъяа Мал эмнэлэг, үржлийн газраас малын халдварт өвчин болон мал эмнэлгийн талаар “Мал эмнэлгийн салбарын шинэчлэл” сэдэвт 3 өдрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн төлөөлөгчид, Шинэ Зеландын Массей их сургуулийн доктор профессор, экспертүүд, Швейцарийн холбооны улсын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Мөн Улаанбаатар хот болон 21 аймгийн бүх мал эмнэлгийн албадын дарга, лабораторийн эрхлэгч, зүүн бүсээс хувийн мал эмнэлгийн эмч нарын болон малчдын төлөөлөл оролцов. Түүнчлэн энэ үеэр манай улсад үйл ажиллагаа явуулдаг мал эмнэлгийн газрууд малын халдварт өвчинтэй холбоотой эм эмнэлгийн хэрэгслийн үзэсгэлэн гаргажээ.

Хэлэлцүүлгийн эхний өдөр буюу даваа гарагт мал эмнэлгийн тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн бол өчигдөр бурцеллез өвчинтэй тэмцэх замууд нэртэй үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Харин өнөөдөр шүлхийн өвчинг хэрхэн бууруулах талаар хэлэлцлээ.

6

Уулзалтын үеэр шүлхий өвчний асуудлаар холбогдох мэргэжилтнүүдээс нь тодруулга авсан юм.

6

П.Болортуяа: Малыг шууд устгадаг аргаас татгалзах талаар ярилцаж байгаа

/Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга/

5

-Шүлхий өвчний дэгдэлт намжсан уу?

-Өнгөрсөн нэгдүгээр сард гарсан шүлхий өвчний дэгдэлтийг бид 6 сарын дотор хяналтандаа авсан. Монгол оронд одоо энэ шинж тэмдэгтэй малыг усгаад, өвчилж болзошгүй малыг вакцинжуулах арга хэмжээ авч байгаа. Одоогийн байдлаар шүлхий өвчин намжмал байдалдаа орчихсон. Голомтонд сэжигтэй хамгаалалтын бүсдээ байж болох малын вакцинжуулалтыг хийж дуусчихсан.

5

-Нийтдээ хичнээн толгой мал устгасан вэ?

-Өнөөдрийн байдлаар нийтдээ өвчилсөн 3450 толгой мал устгасан. Вакцинжуулалтад 4.2-6.5 сая мал хамруулсан.

5

-Цаашид энэ төрлийн гоц халдварт өвчнийг дахиж дэгдээхгүй байх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Бид өнөөдрийн уулзалтаар яг энэ талаар хэлэлцэж байна. Шүлхий тодорхой хэмжээгээр намжмал байдалд орсон ч гэлээ гарах эрсдэл өндөр байна. Ялангуяа бүс нутгийн хэмжээнд буюу 2 хөршөөр дамжин хил нэвтэрч орж ирэх эрсдэлтэй.

Сая гарсан шүлхийн дэгдэлт олон сумыг хамарсан. Тиймээс бид өнөөдөр олон улсын экспертүүдтэй хамтраад шүлхий өвчний стратегийг өөрчлөх талаар хэлэлцэж байна. Энэ хэлэлцүүлгийн гол зорилго нь бид өнөөдөр зөв аргаар тэмцэж байна уу, Монгол оронд тохирсон ямар арга байна вэ гэдэг асуудал юм. Өөрөөр хэлбэл, бид энэ шинж тэмдэгтэй малаа устгахаас татгалзах талаар арга хэмжээ авахаар боловсруулаад байна. Учир нь манай улс 1989 онд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орон болсон. Иймээс мал амьтныг зовоохгүй байх, шууд устгадаг аргаас татгалзаж эхэлж байгаа тул шүлхийтэй тэмцэж байгаа стратегиа өөрчлөх талаар ярилцаж байна. Энэ нь малчинд ч, улсад ч эдийн засгийн дарамт учруулахгүй байх давуу талтай. Тиймээс малчид нэгэнт малаа устгуулахгүй юм чинь өвчний шинж тэмдэг ажиглагдангуут мэргэжлийн байгууллагад түргэн мэдээлэх болно. Бид ч цаашид тархахаас нь өмнө голомтод нь барих арга хэмжээ авна. Тодруулбал, устгахын оронд өвчтэй малаа ялгаад маш богино хугацаанд гадна талаас нь хумиж вакцинжуулалт хийгээд, халдварыг богино хугацаанд голомтод барьдаг арга руу шилжих юм.

5

-Шинэ стратегийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ?

-Бид өнөөдөр яг энэ тухай малчид болон шүлхийн голомт дээр ажилласан байгууллагын төлөөллийг хамруулан хэлэлцэж байна. Эндээс тодорхой үр дүнд хүрээд, бидний дэвшүүлж буй санал дэмжигдвэл удахгүй батлуулна. Ингээд дараагийн дэгдэлт гарахад шинэ аргаар тэмцэж эхэлнэ гэсэн үг.

5

-Шүлхийн өвчний дэгдэлт гарсан шалтгааныг малчдын хариуцлагагүй байдалтай холбон тайлбарлах хүмүүс олон байна. Цаашид малчдыг малаа вакцинжуулалтад идэвхтэй хамруулах талаар танайхаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Бид малчдын хариуцлагыг маш их ярьж байгаа. Урамшуулалтай холбоод малыг бүрэн вакцинжуулалтад хамруулах талаар арга хэмжээ авч байна.

5

-Малчдын нөхөн олговрыг хэзээ олгох вэ?

-Малчдын нөхөн олговрын асуудал ОБЕГ-т шийдэгддэг. Тэнд анхан шатны бүх баримт нь ирж хянагдсаны дараа нөхөн олговрын асуудал шийдэгдэх байх.

5

-Шүлхийн вакциныг эх орондоо үйлдвэрлэх үү?

-Энэ талаар олон улсын байгууллагатай хамтран судалгаа хийж байгаа.

-Энэ талаар олон улсын байгууллагатай хамтран судалгаа хийж байгаа.

 5

Ж.Наранцэцэг: Хуульд өөрчлөлт оруулж, малчдын хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай байна

/Дорноговь аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн эрхлэгч/

 5

-Танай аймагт малын гоц халдварт өвчин сүүлийн жилүүдэд хэр их гарч байна. Энэ төрлийн өвчин гарч буй шалтгаан нь юунд байна вэ?

-Гоц халдварт өвчин манай аймагт сүүлийн үед гэвэл 2000, 2004, 2013, 2014 онд гарсан. Манай аймаг малын вакцинжуулалтыг жилд 2 удаа буюу хавар, намар хийж байгаа. Мөн малын урьдчилан сэргийлэх арга хэмжээ улсаас болон аймгаас хангалттай явагдаж байна. Малын халдварт өвчин гарч байгаа шалтгаан нь хил дамжин болон зэргэлдээ аймгаас орж ирэх гэх мэтчилэн олон шалтгаантай.

5

-Энэ жил танай аймгаас хичнээн мал шүлхийгээр өвчилсөн бэ. Цаашид малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч байна?

-Шүлхий өвчин одоо бол намжсан. Энэ жил 758 толгой мал манай аймгаас өвчилж, устгалд оруулсан. Шүлхий өвчний вакциныг бид 3 бүст хуваан авч үзсэн. Голомтын сэжигтэй бүст ОХУ-ын вакциныг авч хэрэглэсэн. Харин хамгаалалтын бүст байгаа сумдад БНХАУ-ын вакциныг авч хэрэглэсэн байгаа. Одоогоор аймгийн хэмжээний нийт үхэр сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаад байна. Цаашдаа бүх малаа гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцинд бүрэн хамруулж чадвал энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн отроор явж байгаа бүх малыг бүрэн хамруулж чадвал.

5

-Танай аймагт малаа вакцинжуулалтад хамруулаагүй малчин хэр олон байгаа вэ?

-Малаа вакцинжуулалтад хамруулдаггүй мөртлөө улсаас олгодог хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах сонирхолтой малчин цөөнгүй байдаг. Иймээс малчдын хариуцлагыг цаашид өндөржүүлэх шаардлагатай байна. Хуульд өөрчлөлт оруулж, эрх зүйн актуудад тусгаж өгөх шаардлагатай.

 4

Т.Тунгалаг: Дархлааны хугацаа дуусаагүй байхад энэ өвчин гарсан нь их сонирхолтой байна

/Сүхбаатар аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын хэлтсийн дарга/

 5

-Энэ жил шүлхий өвчин Сүхбаатар аймгаас эхлээд олон аймаг сумыг хамарсан. Гоц халдварт уг өвчин дэгдэх болсон шалтгаан юу юм бол?

-Манайхаас анх дэгдлээ гээд шалтгааныг нь шууд хэлэх боломжгүй. Энэ өвчин нь тээврийн хөл хөдөлгөөн, малын болон хил дамжсан хөдөлгөөн, зээрийн хөдөлгөөн гэх мэтчилэн олон шалтгаанаас үүдэлтэй байж болно. Энэ жил манай аймагт 2291 үхэр энэ шинж тэмдгээр өвчилсөнийг устгасан. Манайх бүх өвчлөмтгий малдаа вакцинжуулалтыг жилд 2 удаа хийдэг. Гэтэл намрын вакцинжуулалт хийгдчихсэн, дархлааны хугацаа дуусаагүй байхад энэ өвчин гарсан нь их сонирхолтой байна.

5

-Салбарын яамнаас танай аймгийн зарим малчин малаа вакцинжуулалтад хамруулаагүйгээс өвчин гарах шалтгаан болсон гэсэн асуудлыг ярьж байсан?

-Тийм зүйл байж болно. Яагаад гэвэл зарим малчин вакцин тарих гээд очиход малаа 100 хувь хурааж өгөөгүй. Жишээ нь, 150 үхэртэй айл байлаа гэхэд өөрийн нэр дээрх 100 үхрийг нь хамруулчихаад үлдсэн 50 үхрээ тухайн үедээ өөрийн нэр дээр биш буюу хүний мал маллаж байсан гэх мэт шалтгаанаар вакцинаас хоцроосон тохиолдол гарсан.

Мөн цөөн хэдэн малчин малын эмчийг тарилга хийх гээд очиход тариулаагүй тохиолдол байгаа. Тиймээс төр тэр хүний малыг эрүүл байлгахын тулд вакциныг нь дааж, эмчийг нь бэлдчихээд байхад хариуцлагагүй хандсан малчинд тооцох хууль эрх зүйн үндэслэл алга байна. Иймд гоц халдвартын вакцинжуулалтад малаа бүрэн хамруулаагүй малчдын мал нь өвчилсөн тохиолдолд нөхөн олговор өгөхгүй байх эрх зүйн актуудыг гаргах хэрэгтэй байна.

5

-Шүлхийгээс бусад гоц халдварт өвчний дэгдэлт танай аймагт ямар байна?

-Харьцангуй гайгүй. Сүүлийн 2 жилд галзуу өвчин гарч байна. Энэ нь хээрийн зэрлэг амьтад галзуурч, малд халдсанаас үүдэлтэй.

А.Энхжаргал 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

би монгол:
малчдад хатуу хариуцлага тооцох нь зөв, үнэхээр даварч байгаа
2014-05-08
huuh:
ur huuduud ni hen haana zaagaad ugchsunuvm be geheer sanaa muutai muuhai huuhed nasgui humuusdee
2014-05-08
хөдөөгийн залхуучууд:
хөдөөний залхуу арчаагүй малчдад хариуцлага тооцох хэрэгтэй. малчид гээд л байдаг балиар өмхий санаатай малтайгаа адилхан амьтад байдаг юм байна л ээ ш дээ.
2014-05-08
erdenet od :
malchid bish maliin emch nar baktsin hiine gej gurildaj bgaa sh dee tolgoi daraalan hiihgvi hiisen ner zvvdeg sh dee
2014-05-07
biiii:
biijjj hhjjj
2014-05-07