Сэтгэл судлаачид З.Фрейдын 158 насны ойг тэмдэглэв

img

Сэтгэл судлалын шинжлэх ухаан өнөөдөр онолын хүрээнээс халин гарч практик, хэрэглээний салбаруудын хөгжил яригдах болсон өнөө үед Монголчууд сэтгэл судлалын шинжлэх ухааны практик хэрэглээ, туршилт, оношлогооны ач тусыг мэдрээд удаагүй байна. Тэгвэл 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гийнхэн өчигдөр Психоанализийг үндэслэгч гэгддэг нэрт эрдэмтэн З.Фрейдийн тухай, сэтгэл судлалын тухай, бага насны хүүхэд, өсвөр насныхан, томчуудын сэтгэл зүйн талаар иргэдэд мэдээлэл өгсөн  юм.

ц

20 дугаар зуунд хүн төрөлхтний түүхэнд өнөөгийн сэтгэл судлал, философи, утга зохиол, улстөр зэрэг нийгмийн ухааны бүх салбаруудад хамгийн ихээр нөлөөлсөн эрдэмтдийн нэг нэрт сэтгэл судлаач Зигмунд Фрейд бөгөөд энэ жил түүний 158 насны ой тохиож буй. Түүнчлэн "Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн" байгуулагдсаны нэг жилийн ой давхацсан  тул ийнхүү нэрт сэтгэл судлаачийн ойг хамтатган нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа аж.

й

Тус хүрээлэн нь Хэрэглээний сэтгэл судлалын шинжлэх ухааныг олон улсын жишигт нийцсэн сэтгэл зүйн аппарат, тоног төхөөрөмжинд оношилгоо судалгааг шинжлэх ухааны үндэстэй мэргэжлийн түвшинд явуулан сургалт, зөвлөгөө, трейнинг явуулдаг мэргэжлийн лабораторитой анхны сэтгэл зүйн хүрээлэн гэдгээрээ онцлогтой юм байна. Хувь хүний авьяас, чадвар, ажил мэргэжил, оюун ухааны чадваруудаа мэргэжлийн аппаратаар тодорхойлдог аж. Ингэснээр ямар чадвар чадамжаа дээшлүүлж, ажил мэргэжилдээ хэрхэн зохицож байгааг тань судална. Мөн хүүхдийн оюун ухаан,танин мэдэхүй ,ямар чиглэлээр ажилтад хүрэх зэргийг  тодорхойлж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх юм байна.

й

Тус төвийн захирал н.Золзаяа нь "Бээжин 2008" олимпийн наадамд оролцсон Гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн сэтгэл зүйчээр ажиллаж байсан гэнэ. Ер нь “Хэрэглээний сэтгэл судлал” анх 19 дүгээр зуунд Европт үүссэн бөгөөд өндөр хөгжилтэй орнуудад илүү хөгжиж ирсэн байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ажил мэргэжил, оюун ухааны чадавхийг шалгах аппаратуудыг спортын салбарт түлхүү ашиглаж тамирчдынхаа ирээдүйн амжилтыг тодорхойлдог аж. Тиймээс тус хүрээлэн олон улсын арга, аргачлалыг ашиглан АНУ, ОХУ, Хятад улсаас хүүхдийн оюун ухааны түвшин, бие хүний онцлог, танин мэдэх чадвар, хөгжлийн түвшинг тодорхойлох тест сорилыг албан ёсны эрх лицензтэйгээр авч оношилгоо судалгаа явуулж байгаа аж. Манай улсад  спорт, хүний нөөц, хүүхдийн сэтгэл судлалын чиглэлээр хэрэглэвэл илүү амжилттай байх бөгөөд үйлдэлээр гүйцэтгэж байгаа учир 90 хувь бодит хариу гардаг гэдгийг өдөрлөгийн үеэр танилцуулж байсан юм.

й

Мөн өдөрлөгийн үеэр  “Хаана ид байна тэнд эго байна” гэсэн нэрт эрдэмтэн З.Фрейдийн ишлэл, зураг, хэлсэн үг, онолын хэсэг, ном бүтээл эмхэтгэлүүд болон түүний бага наснаас эхлээд амьдарлын сүүл үе хүртэлх ховор нандин гэрэл зургуудын хувилбаруудыг дэлгэсэн байв. Энэхүү мини-музейгээс танин мэдэхүйн олон талын онцлогыг илрүүлэх туршилтын аппаратыг олон нийтэд дэлгэн үзүүлсэн байлаа. Мөн “Миний мэдэх – Зигмунд Фрейд” гэсэн сэдвийн хүрээнд олон нийтийн дунд нээлттэй зарласан эссе бичлэгийн уралдаан хорь гаруй бүтээл ирсэнээс эхний гурван байрыг шалгаруулж эссэг зохиогчид эссэгээ танилцуулсан. Тус төвийн гүйцэтгэх захирал сэтгэл судлаач хатагтай Б. Золзаяа хүрэлцэн ирсэн зочдод З.Фрейдийн онолыг практик туршлага, хэллэгээр дамжуулан бяцхан хэлэлцүүлэг өрнүүлсэн бол хийлч Дэлгэрцэцэг мэндчилгээ дэвшүүлж, З.Фрейдийн зураг бүхий аяга, футболкны дуудлага худалдаа болсон юм.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ажлын амжилт хусей
2014-05-10