Б.Баасанхүү: Импортын бараагаа юаниар, экспортоо ам.доллароор хийвэл бидэнд ашигтай

img

СЭЗДС-аас “Монголын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус сургуулийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар судалгаанд суурилсан нийт 76 илтгэл хэлэлцсэн юм.

5

Хэлэлцүүлгийн үеэр Монголын үндэсний их сургуулийн багш Б.Баасанхүү “Төгрөг ба юаний ханшид шууд нөлөөлөгч эдийн засгийн макро хүчин зүйлсийн хамаарлын шинжиллгээ” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнтэй ярилцлаа.

5

-Юуны өмнө судалгааныхаа талаар товч мэдээлэл өгөөч?

-Өнөөдөр дэлхийн эдийн засагт Хятадын байр суурь өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор тус улс юанийг ам.долларын хэмжээнд хүргэх “долларжуулах” бодлого баримтлаж байгаа. Ингэхдээ хамгийн түрүүнд хөрш зэргэлдээ орнуудтайгаа хийх гадаад худалдаандаа энэ бодлогыг баримтлана. Тиймээс манай улс Хятадтай хөрш зэргэлдээ орны хувьд юань гэдэг валют Монголын гадаад худалдаанд ямар байна вэ гэдгийг тус улстай хийж байгаа экспорт, импортын худалдаа болон бусад макро эдийн засгийн хүчин зүйлстэй харьцуулж судалсан. Судалгааны үр дүнг би өөрийн хэмжээнд хийгээд энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр эрдэмтдээс санал шүүмжлэлийг нь сонсохоор ирсэн.

5

-Судалгааны үр дүн ямар гарсан бэ?

-Би судалгаагаа юань “долларжсанаар” сөрөг нөлөөтэй гэсэн байдлаар эхэлсэн. Харин судалгааны явцад үр дүнгээ арай өөр нүдээр харж байна. Бид нар тэр том массын бодлогыг нэгэнт сөрж чадахгүй тул манай улс ямар бодлогоор гадаад худалдааг Хятадтай хийвэл өөрсдөдөө ашигтай байлгах вэ гэдэг нь чухал юм. Тиймээс юань өсөхөөр сөрөг, буурахаар эерэг гэдэг ойлголт нь 2 талтай юм. Судалгааны явцад юанийн төгрөгтэй харьцах харьцаа нь ам.долларын төгрөгтэй харьцах харьцаанаас илүү чанга байгаа нь тогтоогдсон. Тэр утгаараа авч үзвэл Хятадаас импортоор авч буй бараа бүтээгдэхүүнээ юаниар, экспортоор гаргаж буй бараагаа ам.доллароор хийвэл аж ахуйн нэгжүүдэд ашигтай.

5

-Гэхдээ манай улс өнөөдрийн нөхцөлд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнээ ихэвчлэн юаниар өгч байгаа. Үүнд цаашдаа хэрхэн анхаарвал зохих вэ?

-Хятадын бодлого нь Монголоос авч буй ноос ноолуураа юаниар хийх сонирхолтой байдагтай холбоотой. Энэ нь бидэнд алдагдлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүний ч юм уу том гэрээ хэлцлүүд ам.доллароор хийгддэг ч жижиг бараа бүтээгдэхүүнүүд дээр юаниар явагддаг. Тиймээс тодорхой хэмжээний мөнгөний орох, гарах урсгал явагдаж буй энэ хэлэлцүүлгүүд дээрээ анхаарах нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

5

-Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж яриад байгаа. Энэ нь хэр боломжтой гэж та бодож байна вэ?

-Бид өнөөдрийн байдлаар импортын 30 хувийг буюу хүнс, хувцас, цахилгаан бараа гэх мэтчилэн зүйлсээ Хятад улсаас авч байгаа. Сүүлийн 3 жилийн графикаас харахад энэ дүн тогтчихсон байна. Тэгэхээр бид импортоос авч байгаа бараа бүтээгдэхүүний үнийн мэдрэмжгүй байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүнээ аваад сурчихсан болохоор хараат байдалд орж, хэдэн төгрөгийн үнэтэй байсан ч авахаас аргагүй болсон байна. Тэр нь ч магадгүй бидэнд үйлдвэрлэснээсээ ашигтай байгаа байх. Жишээ нь, барилгын салбар ид ажлын үед буюу 6, 7 дугаар сард хамгийн өндөр импортыг хийсэн байдаг бол оны эхний 3 сард маш бага импортыг Хятадтай явуулдаг. Авсан нийт импортынхоо тоон дүнгээрээ сүүлийн 3 жилд хоорондоо маш төстэй байгаа. Өөрөөр хэлбэл, монголчуудын Хятадаас импортлож байгаа барааны багц бол сүүлийн 3 жилд хоорондоо төстэй байгаа бөгөөд ойрын хугацаанд хадгалагдаж, онцын өөрчлөлт гарахгүй болов уу гэж бодож байна.

5

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол хүн:
экспортоо төгрөгөөр хийдэг болвол хамгийн сайн хувилбар. төгрөг монголын бараагаар баталгаажиж хөрвөдөг болно. юуны өмнө удахгуй орос бензинээ рублиэр манайд өгдөг болох байх. тэгэнгүүт оростоо харилцан өөрсдийн валютаар худалдаа хийх гэрээ байгуулах хэрэгтэй. дараа нь хятадтай боломж гарвал тийм гэрээ байгуулах.
2014-05-09
ах ygj:
төгрөгийг устга гэж үү?
2014-05-08
zochin:
shan sudalgaa hiijee,amjilt husie
2014-05-08