Оюутан тамирчдад мөнгөн тэтгэлэг олгожээ

img

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын даргын нэрэмжит тэтгэлэг хүртэхээр шалгарсан оюутнуудад  тэтгэлгийг  гардуулан өглөө. Дотоодын БТДС-иудын өдрийн ангид амжилттай суралцаж, спортын амжилт гаргаж байгаа зургаан оюутан уг тэтгэлгийн эзнээр шалгарсны дунд эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонцэцэг (ҮБТДС), “Шенжень-2011”оюутны Универсиад наадмаас жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль зүүсэн О.Чинбат (Мон Алтиус), чөлөөт бөхийн ОУХМ С.Бямбацэрэн (Аварга) нар багтжээ. БТСГ-ын даргын нэрэмжит тэтгэлэг нь оюутан тус бүрт 300 мянган төгрөг хүртээсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ