Оюуны спортын наадам эхэллээ
Оюуны спортын дэлхийн шилдгүүд өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо "Sport Accord Mind Games" буюу Дэлхийн оюуны спортын наадамд хүч сорьж эхлээд байна. Спорт Аккорд нь ОУОХ-ны дэргэдэх олон улсын спортын холбоодын нэгдсэн байгууллага юм. Оюуны спортын энэ наадмын нийт шагналын сан 1 сая евро бөгөөд шатар, даам, бриж, го даам, хятад шатар гэсэн 5 төрлөөр дэлхийн шилдгүүд өрсөлдөж байна. Монгол улсын гавьяат тамирчин, Азийн 4 удаагийн аварга, ОУИМ Дөлийн Эрдэнэбилэг 100 буудалт даамын дэлхийн шилдэг 12-т шалгаран оролцож байна. Эхний тойрогт ОХУ-ын их мастер А.Гетманскийтай таарч цагаанаар наадаж байна. Энэ наадмын шатрын тэмцээнд дэлхийн шилдэг их мастерууд Г.Камский, В.Иванчук, А.Костенюк, Хоу Ифан нарын зэрэг эрэгтэй 24, эмэгтэй 24; даамын тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8; бриж нийт 48=24+24; го даам 30=24+6; хятад шатар 20 =12+8 тамирчин өрсөлдөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ