
Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадам ирэх сарын 14-нд болно.
Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадмын энэ удаагийнх нэрт яруу найрагчийн төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Дархан сум болох аж. “Оюухай-2014” яруу найргийн наадамд оролцогчдын чөлөөт сэдвийн хоёр, “Чойном” сэдвээр бичсэн нэг шүлгийг энэ сарын 20-ны 17:00 цаг хүртэл Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан дээр хүлээн авна. Ирсэн шүлгүүдийг судлаач, яруу найрагчдын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг шүүж, 25 уран бүтээлчийг дараагийн шатанд тэнцүүлэх юм. Ингээд Дархан суманд болох хоёрдугаар шатны шалгаруулалтаар ялагчдыг тодруулах юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ