Улаанбаатарт 20-22 градус хүйтэн

img

Улаанбаатар хотод өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 20-22 градус хүйтэн байна. Өглөөний 05 цагийн байдлаар  Улаанбаатарт 26 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 30-35 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ