Шинэчлэгдсэн IT парк буюу “Силикон хаус” нээлтээ хийлээ

img

Мэдээллийн технологийн салбарыг дэмжих нь аливаа улс орны хөгжлийн тулгуур гэж дэлхийн улс орнуудад үздэг. Тэгвэл манай улсын Засгийн газраас  энэ салбарыг онцгойлон анхаарч эхэлсэний тод жишээ болсон “Силикон Хаус” төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. “Монгол толгой-Силикон хаус” нэртэй энэхүү төслийг өнгөрөгч 2013 оны арваннэгдүгээр сард Мэдээлэл технологийн үндэсний паркад эхлүүлсэн юм байна.

йы

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Мэдээллийн технологийн үндэсний паркийн удирдлагууд болон мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  компаниудын төлөөлөл оролцлоо.

5

АНУ-ыг мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг “Silicon Valley”-гийн жижигрүүлсэн хувилбар болгон байгуулсан “Силикон Хаус”-ын бүрэлдэхүүнд Эмбеддэд систем хөгжүүлэлтийн лаборатори, Компьютерийн вишн лаборатори гэсэн хоёр лабораторийг монголд анх удаа байгуулж байгаагаараа онцлог юм байна.

5

Тодруулбал, МТҮП-ын II давхарт Эмбеддэд систем хөгжүүлэлтийн болон Компьютерийн вишн лабораториуд байрлуулсан аж. Их дээд сургууль, компани дангаараа байгуулж хүчрэхгүй гэх эдгээр лабораториуд ашиглалтад орсноор мэдээллийн технологийн салбарынхан төр, хувийн хэвшил гэлтгүй хамтарч ажиллах, бүтээх нэгэн орчин, дундаа ашиглах техник тоног төхөөрөмжтэй болж байгаа юм байна.

5

Харин III  давхарт Мэдээллийн технологийн сургалтын төв, Мэдээллийн технологийн төрөлжсөн номын сан ажиллаж, мэдээлэл, харилцаа холбооны ертөнцөөр хязгааргүй аялах эрх чөлөөг эдлэх боломжтой гэнэ. Эдгээрийг мэдээлэл, харилцаа холбооны салбарыг олон нийт, оюутан сурагчид, эрдэмтэн судлаачдад бэлэг болгож байгаа аж.

5

“Монгол толгой” хэмээн онцолсон нь монгол хүний оюун ухаанаар урласан шинэ, шилдэг шийдэлтэй олон бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэвтэрч, мэдээллийн технологийн шинэ салбарууд үүсэн хөгжөөсэй гэсэн бэлэгдлийг агуулсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

б

Кликс компанийн инженер Э.Болорсайхан: Бүтээгдэхүүн угсрах палатыг монголдоо үйлдвэрлэж байгаа. Өөрсдөө замыг нь хийнэ. Зураг төслүүдээ монгол инженерүүд маань гаргана. Одоогоор түлшний даачиг хийсэн. Чип процессор, контроллер зэргийг нь гаднаас оруулж ирдэг. Бусдыг нь өөрсдөө хийнэ.

йц

Өмнө бэлэн бүтээгдэхүүн өндөр үнээр оруулж ирдаг байсан бол эд ангийг нь гадаадаас оруулж ирээд өөрсдөө хүссэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ гэдэг давуу тал. Элдэв татвар ороогүй учраас үнэ нь ч хямд байна. Тусгай тоног төхөөрөмж, химийн бодис нь АНУ-аас оруулж ирдэг. Дизайн загвараа инженерүүд маань гаргаж, бид үйлдвэрлэх юм. Монгол инженерүүд өөрсдөө хийж бүтээх боломж хангалттай бий.

ый

МУИС-ын Мэдээллийн технологийн сургуулийн 4 курсын оюутан Ц.Отгонсүрэн: Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дохионы хэлийг орчуулдаг программыг зохиож байгаа. Жирийн нэг веб камер ашиглаад хүний гарын дүрсийг таниулаад орчуулгын программ нь унших юм.

й

Орчуулсан үгээ монгол хэлээр хөрвүүлнэ. Зарчим нь их энгийн дохионы хэлэнд оруулдаг үсгийн зургийг оруулаад сан үүсгэнэ. Санд оруулсан үсэг маань камерт орж ирсэнээр хөрвүүлэх ажил хийгдэх юм.

ds

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа: Мэдээллийн технологийн захиргааны үндсэн ажлыг нэг нь энэ салбарыг сонирхож байгаа өсвөр үеийнхэн болон залууст чиглэсэн ажил нь байх юм. Энэ төвд шаардлагатай бүхнийг Засгийн газраас гаргаж өглөө. Тиймээс энэ төвийн бүх тоног төхөөрөмж түүхий эдийг бүтээгдэхүүн гартал нь ашиглах ёстой. Тэр утгаараа мэдээллийн технологийг сонирхдог, энэ чиглэлд ажиллахыг хүссэн бүх хүнд нээлттэй байгууллага байх юм.

са

Гурван давхарт гар утас хөгжүүлэлтийн лаборатори гэж байгаа тэнд сургалт явуулна. Энэ бол дэлхийн жишиг. Тайван, Хонконгд байгаа. Манай улсын хувьд энэ төв нь арай багасгасан хэлбэр нь юм.  Энэ бүхэн манай улсын хувьд эхний ээлжинд хангалттай гэж бодож байна. Ямар ч байсан монголын мэдээллийн технологийн салбарынхан бүтээгдэхүүн гаргах түвшинд оччихлоо. Бид ярьж ханасан. Эхнээс нь төлөвлөсөн ажлаа хийгээд явж байна.

өб

Мэдээллийн технологийн үндэсний паркийн Стратеги, бизнес хөгжлийн төвийн дарга П.Наранцэцэг: “МТҮП 2003 оноос байгуулагдсан цагаас 200 гаруй компани хандсан. Үүнээс 80 гаруй компанийг мэдээллийн технологийн чиглэлээр хөгжүүлж өгсөн. Одоо “Силикон хаус” төв нь шинэлэг орчин, өндөр технологи, тоног төхөөрөмжтэй болсноор инкубаторт хөгжигч компаниудад зориулсан сургалт явуулна. Мөн зохион бүтээсэн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, борлуулах арга замыг судлах зэрэг найман чиглэлээр үйл ажиллагаа явуулж байснаа үргэлжлүүлнэ.

аө

Зөвхөн мэргэжлийн байгууллагууд гэлтгүй энэ салбарыг сонирхсон өсвөр үеийнхэн, залуус хувь хүнд зориулсан сургалтууд явагдана. Манайхыг сонирхож байгаа залуучууд www.itpark.mn цахим хуудас руу орж “Мэдээллийн технологийн инкубаторт элсэлт авна” гэсэн зараас хэзээ ирж уулзах боломжтой вэ гэдгийг мэдэж болно. Мөн хэзээ ч хамаагүй ирж бидэнтэй уулзан инкубаторт элсэхийн тулд яах ёстой вэ гэдэг мэдээллийг чөлөөтэй авч болно. Хамгийн гол нь мэдээллийн салбарт ажиллагсад гэлтгүй Монгол Улсын иргэн хэнд ч тэр улс орны хөгжилд нөлөөлөхүйц IT чиглэлийн чухал санаа байж болно. Тэр санааг нь  тодорхой хэмжээний шалгуураар оруулсны дараа тэнцэх юм бол эндээ байрлуулж хоёр жилийн хугацаанд бүх төрлийн үйл ажиллагааг нь дэмжих юм.

бы

Ерөнхий сайдыг “Монгол толгой-Силикон хаус”-ын систем хөгжүүлэлтийн лабораторитой танилцах үеэр төрийн шагналт эрдэмтэн Н.Нацагням бүтээлээ танилцуулсан.

й

Тэрбээр Цахилгаан станцуудын захиалгаар станцыг 24 цагийн турш тасралтгүй хянах тархи хийж байна. Ийм программын үнэ дэлхийд 600 сая төгрөгөөс эхэлдэг бөгөөд эх орондоо 150 сая төгрөгөөр хийж өгч байгаа ажээ.

й

Харин III давхарын лабораторийн өрөөнд мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг оюутнууд болон компаниуд өөрсдийн зохион бүтээсэн бүтээлүүдээс дэлгэх тавьсан байв. Тухайлбал, кассын машин буюу билл бичдэг хэвлэгч принтер, хэлгүй, дүлий хүний дохионы хэл буюу хурууны хөдөлгөөнийг камераар бичиж орчуулан компьтерт шилжүүлэн хөрвүүлэгч зэрэг маш олон тооны бүтээл дэлгээтэй байсан юм. Хамгийн гол нь эдгээр бүтээлүүдийн түүхий эд буюу жижиг чип зэргийг гадаадаас захиалж бусад бүх программыг монголдоо, монгол инженерүүдийн ур ухаанаар хийгдэж байгаа ажээ.

П.Наран

Гэрэл зураг Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
угсарсан гэж бичээч ээ. гадна гэрнээс нь авхуулаад авчирч угсарч байгаа юм биш үү, нөгөө автобус тролдейбус шиг бүгд хятадаас авчираад угсарах жишээний
2014-05-09
зочин:
бичгийн хэв хэцүүхэн байж болно л доо. гэхдээ асуудлын гол мэдээллийн технологийн салбарын хөгжилд чухал ажил хийсэн байна. өнгөрсөн 20 гаруй жилд хийсэн бүтээсэн багахантай, идэж уусан нь их байсан дарга даамлуудтай байлаа. энэ засгийн газрын үед хүүхэд залуучуудын соёлын ордонг сэргээлээ, мэдээлэл технологийн парк шинэчлэгдлээ. аймгуудад эрүүл мэндийн оношлогооны төвүүдэд байгуулагдлаа. алдаа оноотой зүйлүүд байгаа ч өмнөх засгийнханы хийгээгүй ард түмэнд хэрэгтэй олон ажлыг н.алтанхуягийн засгийн газар хийж байгааг санаарай
2014-05-08
иргэн:
хүнийг бичгийн хэв соёлоор нь хэмжиж болдог. алтанхуяг бол замбараа, хүмүүжил муутай, эрэмбэ дараалал мэддэггүй, логик сэтгэлгээгүй нөхөр байна гэж энэнээс дүгнэгдэж байна.
2014-05-08
п.наран:
зөв шүү үүүүүүүүү
2014-05-08
kkkk:
eronhii saidiin bichig ymar muuhai ym beeee kkkk
2014-05-08
zaluuu:
tom demjleg uzuulehgui bol hoeriin hoorond shal demii l ajil bolno shuuuu
2014-05-08
123456:
толгой задрах ???????????? улам үхээрэй гэж байгаа юм болов уу?
2014-05-08
зочин:
принтер нь манайд угсарсан юм уу эсвэл яг үйлдвэрлэсэн юм уу, одоо манайд угсарсан зүйлийг үйлдвэрлэсэн болгоод яриад байх шиг байх юм, үйлдвэрлэсэн бол made in харин угсарсан бол assembled in гэдэг ялгаатай шүү
2014-05-08