
Улаанбаатарт үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт 18 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Увс нуурын хотгор болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ