Д.Ганхуяг: Хайгуул, олборлолтын ажиллагаанд төр оролцохгүй байхаар зохицуулсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Урт нэртэй хууль батлагдсан ч эдүгээ хэрэгжээгүй. Учир нь уг хуулийг хэрэгжүүлэх явцад зарим нэг хүндрэл үүссэн байна. Тухайлбал, хуулийн үйлчлэл хамаарах талбайг солбицлоор тогтоох, мөн нөхөх олговорыг хэрхэн шийдэх гэх зэрэг асуудалтай тулгарчээ. Түүнчлэн хайгуулын ажилд оролцдог өрмийн, геофизикийн зэрэг мэргэжлийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа аж. Уг хуулийн төслийг баталснаар төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болох аж. Мөн ашигт малтмалын ордын нөөцийг хаягдалгүй иж бүрэн ашиглана. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт олгосноор хөрөнгө оруулалт нэмэгдэж, ашигт малтмалын нөөц арвижиж эдийн засгийн чадавхи, дархлаа сайжрах нөхцөл бүрдэх юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэж, хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрэлдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, улмаар энэ салбарын улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр өсч, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлт хадгалагдах боломж бүрдэж, иргэдийн амьжиргааны түвшин тогтвортой дээшилнэ гэж үзжээ.
6
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Уул уурхайн сайд Д.Ганхуяг гишүүдийн сонирхсон асуултад хариулж байна.
5
УИХ-ын гишүүн Ц.Цолмон:
-Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт зогссон уу?
Хөрөнгө оруулалт зогссон гэж хуулийн төсөлд танилцуулсан. Түүнээс биш гадаад, дотоодын гэж ялгаагүй. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй дөрвөн жил болсон. Тийм учраас хайгуулын салбарт хөрөнгө орохгүй байгаа. Газрын хэвлийд байгаа баялгийн нөөцөө тогтооно, урьдчилан мэдэж байна гэдэг эдийн засгийн дархлаа, чадавхи талаасаа сайн зүйл. Хайгуулын ажлаа үргэлжлүүлье гэж энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа. 2011 онд 250-300 сая ам. долларын хөрөнгө оруулалттай байсан бол 2012 оноос буурсан юм билээ.
4
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Мэргэжлийн байгууллагуудын саналыг энэ хуульд авсан уу?
-Энэ хууль эрдэнэс баялгийнхаа салбарт удаан ярьж байж баталсан бодлоготой уялдуулан өргөн барьсан. Ерөнхийлөгчийн дэргэд эрдэнэс баялгийн салбарт баримтлах бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Шинэчилсэн найруулга байхгүй. Хайгуул, олборлолтын ажиллагаанд төр оролцохгүй байхаар боловсруулагдсан. Стратегийн орд гэдгийг ДНБ-ий таван хувьтай тэнцэх орлоготой ордыг хэлнэ. Улсын төсвөөр хайгуул хийгдсэн 15 орд байна. Улсын төсвийн оролцоогүй хайгуул хийсэн ордын тухайд "тухайн компани нь төртэй хамтарч ашиглая" гэсэн тохиолдолд хувиа тохирохоор заалт оруулсан.
4
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Энэ хуульд нийгэм эдийн засгийн хэрэгцээ байгаа. Стратегийн ордод улсын төсөвт дарамт учруулахгүйгээр төрийн оролцоог бүрдүүлнэ гэж тооцоод байна вэ? Татвар төлөгч эхний 10 компанид "Эрдэнэт" ордог бусад нь ордоггүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийхэд техникийн шаардлага хангадаггүй. Дахин хөрөнгө оруулалт, хайгуул хийгддэг.
-Улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж тогтоосон тусгай зөвшөөрөл хувийн хэвшилд шилжсэн байдаг. Эрэл хайгуул хийнэ гэдэг эрсдэл. Төр хувь эзэмшихээр болбол улсын төсөвт ачаалалгүй байна гэдэг нь компанийн хүрээнд хийгээд явъя гэсэн санаа. Эдийн засгийн үр өгөөж нь хувийн хэвшил талдаа сайн явж байгаа ч татвар төлсөн үзүүлэлтийг нь харахаар "Эрдэнэт" илүү байдаг. "Тавантолгой"-н хувьд урьдчилан зээл аваад тараачихсан учир хүндрэлтэй. Тийм учраас бид олборлолтыг оператер компаниар хийлгэе гэж байгаа.
:
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ