БНХАУ-ын иргэн Вэнь Шинийг албадан гаргах шийдвэрийг түр хойшлуулав

img

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хуудсаар БНХАУ-ын иргэн Вэнь Шин буюу Н.Алхаагийн Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийг сунгахаас татгалзан, сайн дураар гаргах сануулга өгсөн тухай мэдээлэл цацагдаад байгаа.

:

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэл өглөө. Вэнь Шин нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан бичсэн  өргөдөлдөө хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө төгрөгийн асуудлыг дурдсан тул энэхүү мэдээллийг шалган тогтоох зорилгоор Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулсан байна.

:

Тэрбээр 1968.08.08-нд БНХАУ-д төрсөн, G15054962 дугаарын паспорттай, Монгол Улсад 1992 онд суралцахаар ирсэн. МУИС-ийн ОУХДС-д 1992-1997 онд суралцаж төгссөн. Монгол Улсын иргэнтэй 1994 оноос хамтран амьдарч, 1998 онд гэрлэлтээ батлуулсан. 1995 онд төрсөн нэг охинтой, Эхнэр нь 1999 оноос Франц улсад суурьшиж, 2010 онд өвчний улмаас тус улсад нас барсан. Охин нь 2002 оноос хойш  Франц улсад амьдарч байгаа тухай мэдээлэв.

:

Вэнь Шин нь 1999 оноос гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа боловч түүнээс хойш Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хугацаагаа сунгуулахаар удаа дараа хандахдаа зөвхөн гэр бүлийн шалтгаанд үндэслэж байжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд Монгол Улсын харьяат болох болон цагаачлах хүсэлт өргөдлөө албан ёсоор гаргаж, холбогдох байгууллагад нэг ч удаа хандаж байгаагүй аж.

:

Монгол Улсад сурч боловсрох, ажил хийх, аж ахуй эрхлэх, хөрөнгө оруулах, хувийн хэргээр оршин суух зэрэг олон талын боломж хуулиар бүрэн нээлттэй байдаг боловч дээрх БНХАУ-ын иргэн нь 1999 оноос хойшхи 15 жилийн хугацаанд тэр бүх бололцоог ашиглаагүй, олон төрлийн сонголт, хувилбарт үндэслэсэн өргөдөл хүсэлтээ гаргаагүй гэнэ. Тиймээс гэр бүлийн шалтгаанаар оршин суухаа больсон, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчин худал мэдүүлэг өгсөн нь сайн дураар гарахыг сануулах, улмаар хууль хэрэгжүүлэх бусад бодит шаардлагыг үүсгэсэн байна.

:

Мөн түүний албан ёсны бичиг баримтын бүртгэлээр БНХАУ-ын иргэн Вэнь Шин гэдэг хуулийн этгээд мөн тул Норовцэрэнгийн Алхаа гэх албан бус овог, нэрээр харилцах, шийдвэр гаргах хууль эрх зүйн боломжгүй аж.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin.:
hamag mongoloo zovhon ulaanbaatart shavuulaad baih uu.hodoo ezguireed hotruu shavj * * hus shulseeree bulj buzarlaj .nutgiin zovlol ni hotod ajillaad kkk .tiim l mongol gesen zurh setgeltei yum bol hodooniihniig boonoor ni zohion baiguulaad nutagt ni ochij mal mallah taria nogoo tarij amidrahiig zaaj nutag*ch. hotod bol zovshoorood hereggui.
2014-05-11
alex:
zvgeer yavuul
2014-05-10
hujaa shde:
gargaa garga.
2014-05-10
kkkk:
huvi huniig huuliin etged gedeg yumuu. bolovsroloo deeshluul ain
2014-05-09
duuchir:
yasan aihtar huuli murddug bolchihoo ve-manaihan..iim iim huuliin zaalt baidag gej medeegui l yum baigaa biz.ene uvur mongol baitugai mongol ulsiin irgen bi beer ch naad talaar chn anh udaagaa sonsoj bn hongor oo..ene huniig taivan orhi..mongol ohinii etseg hun bn
2014-05-09
mongolchuud:
oluulaa boloh yasan be???
2014-05-09
beegii:
ter chigeeree naadah chin hujaal bna shdee.hujaa nariig zailuulah ni zov sh dee
2014-05-09
pee+:
ene hun mongol passport avah buren erkhti, yaagaad uguhgui bna? yaagaad manaih mah tsusniihaa tasarhaig ingej gaduurhaad bna? henii yavuulga ve?
2014-05-09
ashgui dee huurhiig:
mongoloo gej bgaa ter mongoldo amidaad bvl saihan bailgui yahav dee.amjilt huseye.
2014-05-09
202,72,246,106 chi:
chinii tarhi hooson.bodol sanaa chin yalzarsan. setgelgui iim hun yum chin chinii amnaas yaj oligtoi ug garahavdee. mongolchuud min jaahan uujuu uhaantai bai ldaa.china-iin irgediig mongoloos gargahiig bi bas husej bn. ternees ene met huurhii humuusiig uruvduh oilgoh setgeltei baij unen muniig batalsanii daraa tuund shuumj ugch surtsgaa ldaa. chi iim uzeltei huuramch baival uls maan yaaj hugjih yum be.gem hiigegui huniig ingej baigaa hun uursdiinhu humuusd ch ingej handana gesen ug..
2014-05-09
зочин:
манай хуулийнхан угаасаа л мөнгө төгрөг хараад шийдвэр гаргаж өгөхгүй л байхгүй юу даа гэм биш зан нь болчихсон шүү дээ
2014-05-09
zochin:
mongolchuud mongolchuudadaa hatuurhaj bolohgui,hediigeer hayatad tursun ch ene chini mongol hun sh dee.
2014-05-09
mongol:
zailuul hujaag
2014-05-09