Цагдаагийн албан хаагчид тангараг өргөлөө
Өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн албан хаагчид цагдаагийн шинэ тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Энэхүү үйл ажиллагаа нь орон даяар 11:40 цагт эхэлсэн ба цагдаагийн 7000 гаруй албан хаагч нэгэн зэрэг тангараг өргөсөн юм.
Тэд урд нь төрийнхөө үйл хэрэгт чин шударгаар зүтгэхээ илэрхийлдэг байсан бол шинэчилсэн хуулиар ард иргэдийнхээ өмнө үнэнч, шударгаар ажиллахаа тангараглалаа.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ