“Секрет”-ийн М.Леонидов Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө

img

ОХУ-ын рок-поп дуучин, хөгжимчин, алдарт “Секрет” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Максим Леонидов маргааш "Back in Mongolia" тоглолтоороо монголын үзэгч фенүүдтэйгээ уулзах гэж байна.

Өнөөдөр “Баянгол” ресторанд  Максим Леонидов, “Доли продакшн”-ны тэргүүн Б.Долгион болон тоглолтын зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр манай улсад анх 1987 онд өөрийн үүсгэн байгуулсан “Секрет” хамтлагтайгаа ирж байсан бол энэ удаа 1996 онд байгуулагдсан өөрийн "Hippoband” хамтлагтай хамтран тоглох юм байна. Хурлын үеэр М.Леонидов 1987 онд Монгол улсад ирэхдээ Д.Сүхбаатарын бунханг үзэж байсан, одоо бол Жуковын хөшөөнд цэцэг өргөж, Дундговь аймгаар аялна зэрэг  сонирхолтой яриа өрнүүлэв. Тэрбээр оросын ард түмний агуу их ялалтын баярын үеэр манай улсад зочилж буй нь онцлог юм.

"Back in Mongolia" тоглолтод “Секрет” хамтлагийн бүх дуу дуулагдахаас гадна Максим Леонидов 1996 оноос хойших 18 жилийн хугацаанд туурвисан сор бүтээлүүдээ толилуулах нь. 1987 онд “Секрет” хамтлаг РЦНК болон Залуучуудын соёлын төв ордонд хоёр удаа тоглож байсан бол энэ удаа “Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд ганц удаа тоглох аж.

“Секрет” хамтлаг нь гадаад төрх, хөгжмийн хэмнэл, аялгуугаараа алдарт “Битлз”-ийг санагдуулам. 1985 онд байгуулагдан гарч ирсэн цагаасаа Оросын рок-попын ертөнцөд жинхэнэ тэсрэлт хийсэн хамтлаг гэж тухайн цаг үеийнхэн үнэлдэг. Тус хамтлаг нь 1987 онд “Секрет”, 1989 онд “Ленинградын цаг үе” нэртэй цомог гаргасан нь том амжилтад хүрчээ.  Тэдний “Тысяча пластинок”, “Алиса”, “Привет”, “Вниз по течению”, “Мара барабу”, “Моя любовь на пятом этаже” зэрэг дууг фенүүд нь сайн мэднэ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

durachok:
naad durakaa chingis haanii hushuunii umnu suhruulj murguul, jun jukov jun bunhan...
2014-05-10
zochin:
orosiin duu orosiin ard tumen lag shuu.
2014-05-10
mmmmmmmmmmm:
oros duu duuchid chotgorlvv tonil
2014-05-09
tstststs:
orosiin bas l aldartai hamtlaguudiin negiinh ni lider. goyo goyo duunuud bii shuu
2014-05-09
olpoi:
yun gar yum boldoo
2014-05-09