Оршуулгыг журамлана
Оршуулгын зан үйл дүрэм журам хэрэгтэй хэмээн үзжээ. Тиймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадралын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, нэгдсэн журмын төсөл, асуудлуудыг шийдвэрлэх төлөвлөгөөний төсөл боловсруулжээ. Энэхүү журмын төслүүд нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар дэмжигдэж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт ямар субьект оршуулгын газрыг байгуулах болон хаах, хил хязгаарыг тогтоох, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зэрэг асуудлыг журмын төсөлд тусгажээ.
а
Монгол улсын хэмжээнд жилдээ дунджаар 16.000 гаруй иргэн нас бардгаас 6500-7500 нь Улаанбаатар хотынх байдаг аж. 2013 оны жилийн эцсийн байдлаар нийт нас баралтын 44 хувь нь чандарлах зан үйлээр, 56 хувь нь далд оршуулах буюу газарт оршоох хэлбэрээр нутаглуулжээ. Газарт оршуулахад ойролцоогоор 15-20м.кв талбай шаардагддаг байна. Энэ хэмжээгээр тооцоход жил бүр нийслэлийн газар нутгийн 50-70 га нь оршуулгын газар болдог байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ