М.Уранцэцэг алтан медалийн төлөө барилдана

img

 

Азербайжен улсын нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлсэн. Тус тэмцээний хөнгөн жингийн бөхчүүд өнөөдөр барилдаж, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн ангилалд хүч үзсэн МУГТ М.Уранцэцэг өрсөлдөгчдөө дараалан ялснаар финалд шалгарч, алтан медалийн төлөө барилдахаар болжээ.

4

Харин эмэгтэйчүүдийн 57кг-д зодоглосон А.Цолмон өрсөлдөгчдөө цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгасан бол  эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Г.Хэрлэн хэсгийн аваргын төлөөх болон дагах барилдаанд мөн ялагдснаар тэмцээнээ дуусгасан байна.

g

Маргааш хүнд жингийн бөхчүүд барилдах ба эрэгтэйчүүдийн 73 кг-д МУГТ Х.Цагаанбаатар, 100 кг-ийн ангилалд МУГТ Н.Түвшинбаяр нар барилдана. Энэхүү тэмцээнд 41 орны эрэгтэй, эмэгтэй 247 бөх зодоглож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа юм.

g

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ооооо:
амжилт ажа ажа
2014-05-11
mundag yumaa:
urantsetseg tasarhai yumaa buh orsoldogch naraa tsever yalj altan medal avlaa. bayar hurgiye!
2014-05-10
hunnu:
urantsetseg altantsetseg bolooroi !!!
2014-05-09
asaa:
urantsetseg alt avlaa
2014-05-09
kha*:
amjilt alt alt alt
2014-05-09
амжилт:
амжилт алт аваарай
2014-05-09