Ц.Элбэгдорж:Монгол Улсад инженерийн шинэ үе эхэлсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Налайх дүүрэг дэх Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн хичээлийн байрны өмнө мод тарьсныхаа дараа тус сургуультай танилцав. Ашигт малтмал, технологийн их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын санаачлагаар байгуулж, анхны хичээлийн жилдээ оюутан сургаж байгаа юм.
өа
Тус сургуулийг байгуулах баримт бичгийг анх 2011 онд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийг Монголд айлчлахад үзэглэж байсан бол өдгөө ажил хэрэг болж хичээлийн байр, дотуур байр, үйлчилгээний төвтэй сургалтын том төв байгуулагджээ. Ингэснээр өмнө нь ХБНГУ-д оюутан сургаж эзэмшүүлдэг байсан инженер, техникийн мэргэжлийг Монголдоо сургаж, сайн технологи, сайн мэргэжлийг Монголдоо нэвтрүүлэх гүүртэй болсон байна. Канцлерын айлчлалын үеэр мөн Монгол-Герман хоёр улс ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж байсныг дурдаж байв. Тэрбээр:
өа
-Германы боловсролыг Монголдоо олгодог байхаар энэ сургууль байгуулагдсан. ХБНГУ-ын канцлер А.Меркел энэ санаалчлагыг дэмжсэн явдалд талархаж байна. Энд ирээд үзэхэд нэлээн ажил хийгдсэн байна. Газрыг нь сонгохдоо хотоос зайдуу сонгож авсан. Судалгаатай, шинжлэх ухаантай, багш оюутнууд нь нэг дороо байрласан, үйлчилгээ нь төвлөрсөн, орон нутгийнхан хамтарч болохоор зохицуулагдсан. Тийм учраас энэ сургуулиас маш сайн мэргэжилтэн бэлтгэгдэж төгсөх байх гэж бодож байна. Манайхан нэг ажил хийх болохоор газар нь шийдэгдэж өгдөггүй гацдаг. Харин алсын дүүргүүдийн Засаг дарга нар газраа өгье эмнэлэг, сургууль, цэцэрлэг байгуулъя гэж саналаа хэлж, ингэж хамтарч ажиллах шаардлагатай байна.
бө
-Мэргэжилтнүүдийн хувьд ямар байх бол?
бө
-1990 оноос хойш манай олон залуус Германд боловсрол эзэмшжээ. Химийн лабораторит гэхэд Германд боловсрол эзэмшээд ирсэн залуу ажиллуулж байна. Монголд байгаа хамгийн их баялаг бол хүрэн нүүрс. Үүнийг зөөгөөд гаргахад үнэтэй биш. Манайхаас коксжсон нүүрс сонирхоод байгаа. Хүрэн нүүрсээ бид боловсруулаад гаргахад том аж үйлдвэр хэрэгтэй. Тэгэхээр энэ мэргэжилд өмнө нь бэлтгэгдсэн инженер, техникийн ажилтнуудаа дахин мэргэшүүлээд ажиллуулах бүрэн боломжтой. Дээр нь дэлхийн хамгийн сайн сургуульд тэнцсэн оюутнуудад тэтгэлэг олгож байгаа. Энэ жил эхний 20-н их, дээд сургуульд 100 оюутан тэнцсэн байна. Харин бидэнд мөнгө нь хүрэлцэхгүй байгаа. Гэхдээ эхнээсээ тэтгэлгийг нь өгч байна. Нөгөө талаас оюутнуудын чиглэлийг харахад байгалийн шинжлэх ухаан нэмэгдсэн байгаа нь зөв хандлага. Үүнтэйгээ уялдуулж өгөх хэрэгтэй.
бө
-Монгол Улсад инженерийн үе эхэлсэн үү?
бө
-Тийм ээ, Монгол Улсад инженерийн эрин үе эхэлснийг зарлаж болно. Бид үйлдвэрлэж чадах боломжтой зүйлээ Монголдоо үйлдвэрлэж байх хэрэгтэй. Бидэнд инженерүүд, судалгааны лаборатори хэрэгтэй. Үүнийгээ бид аж ахуйн нэгжүүдтэйгээ уялдуулж өгөх ёстой. Түүнээс бус хүрээлэн гээд тусдаа суугаад байвал ажил явахгүй. Дэлхийд явж ирсэн зөв загвараар хөгжүүлэх хэрэгтэй. Монголд асар их боломж байна. Хамгийн том боломж бол газар нутаг. Бид нэг газар дээр чихцэлдээд суугаад баймааргүй байна. Бусад аймаг руу тэлэх хэрэгтэй. Япон 3000 инженер бэлдэнэ гэж байна. Энэ хоёр жил бэлтгэл хийлгэх хэрэгтэй. Сургууль төгсөнгүүт нь үйлдвэрлэл дээр хоёр жил ажиллуулж байгаад онолыг нь заая гэж байна. Залуучууд санаачлагатай байвал хүүхдүүд сайн боловсролтой болох боломж байна. Энэ боломжийг нэмэгдүүлэхийн төлөө явж байна.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ