Өсвөрийн бөхчүүд Азийн аваргаас зургаан медаль хүртлээ

img

Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Тайланд улсын Бангкок хотын спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө.

Тэмцээний хоёр дахь өдөр охидын 46 кг-ын жинд зодоглосон Б.Дөлгөөн хүрэл, хөвгүүдийн 76 кг-ын жинд барилдсан З.Сумьяабазар мөнгөн медаль хүртсэн. Харин тэмцээний гурав дахь өдөр 52 кг-ын жинд хүё үзсэн С.Энхтунгалаг хүрэл медаль хүртэж, медалийн тавцанд зогссон юм.

Тэмцээний сүүлийн өдөр хөвгүүдийн 46 кг-ийн ангилалд барилдсан Н.Насанбуян мөнгө, 50 кг-д хүч үзсэн Б.Ариунболд хүрэл, охидын 60 кг-д Э.Даваанасан мөнгөн медаль хүртлээ.

Ийнхүү өсвөр үеийн Азийн аваргын 76 кг-д мөнгөн медаль хүртсэн З.Сумъяабазар, 46 кг-д мөнгөн медаль хүртсэн Н.Насанбуян нар Хүүхдийн зуны олимпийн наадамд оролцох эрх авчээ.

Хөвгүүдийн ХҮI дахь удаагийн, охидын ХIII дахь удаагийн тэмцээнд Арабын Эмират Улс, БНСУ, БНХАУ, Индонез, Ирак, Иран, Казахстан, Камбож, Катар, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Сири, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Япон гэсэн 20 орны бөхчүүд зодоглосон.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ