Зүүн Азийн наадмаас дөрвөн алтан медаль хүртлээ
Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө.
Эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд манай улсын тамирчид амжилттай оролцлоо. Эрэгтэйчүүдээс ОУХМ Г.Одбаяр, Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн ангиллаас ОУХМ Д.Сумьяа, Ц.Наранжаргал нар алтан медалийн тавцанд зогсож, төрийн дууллаа эгшиглүүлээ.
Монголын баг тамирчид Зүүн Азийн аваргын төлөөх тэмцээнээс хамгийн олон алтан медаль хүртэж буй нь энэ юм. Мөн манай улсын шилдэг жүдочид болох Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа нар жингийнхээ ангилалд хүрэл медаль хүртсэн.
Энэ удаагийн тэмцээнд Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Монгол Улс, Гуам, Хонгконг, Тайваны баг тамирчид өрсөлдсөн юм. Манай улс анх 2006 онд энэхүү тэмцээнийг зохион байгуулж, 66 кг-ийн жинд МУГТ, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар түрүүлж байжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ