
Энэ долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр таван удаагийн арилжааг явуулж, 72 ХК-ийн 1.1 сая ширхэг хувьцааг 764.1 сая төгрөгөөр арилжсан байна.
ТОР-20 индекс 19772.86 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 810.97 нэгжээр буюу 3.9%-иар буурчээ.
Индексийн сагсад багтах Багануур /10.6%/, Шивээ овоо /9.1%/, Сүү /7.1%/, МЦХ /7.0%/, Хөх ган /6.7%/, УИД /4.6%/, АПУ /4.3%/, Таван толгой /3.7%/, Шарын гол /3.3%/, Ремикон /3.1%/, Говь /2.1%/, Адуунчулуун /1.8%/, Баянгол ЗБ /1.4%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 85.0 тэрбум төгрөгөөр буюу 4.0%-иар буурч, 2 их наяд 29.7 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Азиапасифик пропертис /73.1%/, Чацаргана /64.8%/, Дархан тээвэр /52.0%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Хасу мандал /20.8%/, Дөрвөн уул /15.0%/, Баян алдар /14.9%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 72 үнэт цаас арилжигдсанаас 37 үнэт цаасны ханш өсч, 29 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /378.1 мянган ширхэг/, Нако түлш /321.2 мянган ширхэг/, Оллоо /120.7 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Могойн гол /368.2 сая төгрөг/, Ремикон /71.5 сая төгрөг/, Нако түлш /58.1 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ