Хэдэн сайдын толгой цавчихаас илүү хийх ажил байгаасан

img

Засгийн танхимаас зарим нэг нь дан дээлтэйгээр төрхөмдөө буцаж, үлдсэн нь давхар дээлтэйгээр эдийн засгийн осгом жаврыг туулахыг хичээж байна. Далан нөхөөс болж навсарсан дээл болохоор хавирга нэвт жиндүүлэх жавар байтугай үлээх төдий салхинд л зайрмаг болохоор  Засгийн дээл нимгэрчээ. Засаглалын хувьд жаахан хямраатай байгаа ч эдийн засаг хямраагүй гэж Ерөнхий сайд хичнээн мэдэгдээд ч ардын нуруу тэниймгүй аястай байх юм. Улс төр, засаглалын хямрал улам бүр харанхуйлсаар байх харанхуйд ганц ч гэсэн лаа асаах зоригтон төрөхгүй л юм даа. Улирлын шинж чанартай эдийн засагтай уул уурхайгаас гүнээ хамааралтай болсны гай дээр гахай модон дотроос гэгчээр нэг бужигнаад ирэхээр дарагдахад тун бэрхтэй улс төрийн шоу улам бүр нэрмээс болох юм.

.

Хүмүүс хоорондоо уулзаж юу эсийг ярих билээ. Ам яриа нь төрийн ажилд саад болохоор түмний эрх ашиг хөндөгдөөд эхэлж байна. Улс гэр хэдхэн нөхдийн амны зугаагаар хөгжих болчихоод байна шүү дээ. Улс орны хөгжил гэдэг хувь хүмүүсийн сэтгэлгээ болон өөрчлөлтөөс эхэлдэг. Хэдий чинээ зөв сэтгэж, зөв ухаарч, зөв мэдрэмжтэй байж үүнийхээ төлөө нэгдэж чадвал хөгжил төдийчинээн хурдан байна. Энгийн л гаргалгаа шүү дээ. Харин төрийг тохинуулагч хоёр нам учраа олохгүй байна. Хөгжил дэвшлийг өөрснөөсөө гүн хамааралтай байхыг хүсч сүүдрээ хардаггүйгээс хямралын үндэс тавигдаад байгаа юм. Юм хийж байгаа нэгнээ олигархиар нь дуудаж ирээд л авлигын хэрэгт “цаазалж байна”. Баялаг бүтээгч бүхний өмнөөс гар далайгаад байвал энэ улсын хөгжил юу болж хувирах вэ. Улс төрийн болон төрийн албан хаагчид нь "ажил хэрэгч" байж, сэтгэл зүрх нь Монголын хөгжлийн төлөө, монгол хүний үнэ цэнийн төлөө бодлогоширч байвал гунигт гацаанууд тайлагдаад л явчихна. Ерөнхий сайд аргаа барахдаа эдийн засгийн хэцүүхэн үзүүлэлтийг 100 хоногийн дотор өөрчлөх том төлөвлөгөө боловсрууллаа. Хэрэгжүүлэх гэж УИХ-ыг шахаж сууна. Тийм ч амархан асуудал биш гэдгийг бүгд мэдэж байгаа. Гайгүй шийдэл нь МАН-тай эв нэгдлээ баримтлах. Эдийн засгийг эрчимжүүлэх нэртэй энэ хөтөлбөр өвчтөнд үхлийн өмнөх амин тарилга хийж байгаагаас цаашгүй. Өнгөрсөн баасан гаригт 2014 оны Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцлээ. УИХ дахин хулхидуулахгүй гэсэн байр суурьтай байна. Хууль хэрэгжүүлэгч, хууль тогтоогч хоёрын үл ойлголцол асуудлыг улам бүр хүндрүүлж байгаа юм. Нарийн угшлыг нь харвал Засгийн газрын танхим бүрдэж байсан түүхийг сөхөх хэрэгтэй болно. Засгийн газар анх байгуулагдахдаа фракциудад бэлэглэлийн гэрээгээр сайдын суудлыг санал болгож байлаа. Хэдэн талаас нь хэмлэж идэх гээд байсан болохоор Засгийн газар хууль хэрэгжүүлэгч гэдэг утгаараа бус улс төрийн фракцуудын ашиг сонирхол гэдэг үүднээс асуудалд хандсан хэрэг. Тэр зовлон өнөөдөр тархин дээр нь бууж байна.

.

МАН ч, АН ч эвлэрлийг хүсч байгаа. Эс бөгөөс нийгэм, эдийн засгийн уналт эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ жин дарах хэмжээний хүчтэй цохилт өгнө. Гадаад хөрөнгө оруулалтыг олон жилийн туршид оруулахын тулд зүтгэж ирсэн нь хэдхэн хормын туршид салхинд хэрхэн яаж замхарсныг харлаа. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхээр угшил муутай дотоодын үйлдвэрлэгчдэд томхон хөрөнгө оруулалтын дэмжлэг болдог байлаа. Өнөөдөр энэ бүхэн хумигдсан. Эх орончид гэж цээжээ дэлдэгсэд, тэдний дэмжлэгийг авах гэж улайрсан суурь муутай улстөрчдийн харалган алхмууд ийм байдалд хүргэсэн. Хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортолдог монголчуудын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эхний ээлжинд гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгө хэрэгтэй байсан юм. Даанч ийм үйл явдал болсонгүй. Танхимын нөхдүүд нэг хуулийг нөгөөгөөр нь дарангуйлаад л мөнгө өгье гэсэн бүхнийг үлдэн хөөсөнсөн. Эерэг хууль батлаад үр дүнг нь үзэхийн тулд цөөнгүй жилийг бид үдсэн. Хариуд нь боломжийн үр дүнг үзэж байлаа. Гагцхүү улс төр, эдийн засагтай нягт уялдаад халааснаасаа төрөөс төрсөн тэрбумтангуудыг төрүүлж, баялаг бүтээгчдээ адалж эхэлснээр эдийн засаг төдийгүй нийгэм улс төр савлаад эхэлсэн дээ.

.

МАН, АН бүхнийг зөв хийж байсан гэвэл тэрүүн шиг худлаа зүйл байхгүй. Аль нэгнийхээ засгийг огцрууллаа гээд ашиг олж байсан түүх байхгүй. Алдаа, оноо аль алиных нь. Тэр бага, тэр их гэлтгүй цөм л хариуцлага хүлээх учиртай. Бие биенээсээ буруу хайлтгүй цаашид хамтраад ажиллая гэж ярьж байна. Үнэхээр зөв гарц. Магадгүй түүхэн зөвшилцөл байж болох ч юм бил үү. Хэдэн сайдын толгойг цавчихаас илүү хэтийн хөгжлөө бодох нь илүү дээр байж болох юм шүү.

.

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochln:
unen yum bichsen baina ard tumen yadarch guitslee denduu namchirkhaj baina!!!
2014-05-13
иргэдээс:
монголын эцэг мал болох хуц ухна ажлаа сайн хийгээд мал өслөө гэж монголын авилгачдын намын нэг долир хэлээд байсандаа, одоо энэ том гэгдээд байгаа 2 намаас монголчууд залхаж байна даа, эсвэл хамтарч байгаад л идэж ашиглана, эсвэл салж байгаад л хоорондоо хэрэлдээд нэгийгээ ажил хийлгэхгүй юм даа, яамаар ч юм бэ дээ монголчуудаа, эсвэл яршиг зүгээр гадаадаас нам төр засаг ерөнхийлөгч сайд их хурлын дарга 4 жилээр урьж ажиллуулж үзэх үү дээ
2014-05-13
dergen:
an mash muu bna .daraagiin songuuliar ardchilsan naminxan oluulaa garch chadaxgvi boljee.ene udaad ta xed oluulaa sain idej bnaa
2014-05-12
mongol haisan n:
kkk kkk kkk
2014-05-12
kkkkkkkkkkkkkkk:
neamdorjiin helsen ug yy
2014-05-12
zailuul:
hereggui tolgoig ehelj tsavxhih ni tsaashdiin uil tustai. harin ch turgen neg tald ni garga.
2014-05-12
зочин:
та бүгд арай дэндэж байнаа. 2 том намыг хэлж байна.хэнд нь ч итгэх итгэл бараг л 101% хувь алдарч байна. ардын нам гэж их цэвэршчихсэн юмнууд,ард түмнээсээ ичээчээ.ардчилсан нам гэж уул уурхайгаа сөхрүүлчихээд, одоо сөрөг хүчтэйгээ тохирчих гээд гүйгээд.тэгээд бас ард түмэн өөрсдөө бүтээж хий битгий наймаа хий гээд л, энэ 2 нам л улс орныг боймолж байна шүү дээ. та нар бүгдийг зоосны нүхээр хараад байна шүү дээ. ядаж энэ удаа улсаа бодоод ухаалаг шийдвэр гаргаасай. эс бөгөөс ирэх сонгуульд ан болон ман нарт итгэх нэг боловч эрүүл ухаантай монгол хүн олдох болов уу.
2014-05-12
н.бадамжав:
зөв шүү үүүүүүүүүүүүү
2014-05-12
зочин:
хоерхон жил сонгууль болоход улдлээ давхар дээлийн жужгээ больж терийн ажлаа хийвэл яасан юм вэ хэдхэн хуний улс тер хийлтээр энэ засгийн газар нь ганхаж гунхаад байлгуй хийх гэснээ хийгээд сонгууль хуртэл явмаар байна улс терчид нь ард тумэн гэж худал пиардахгуй ажлаа хийцгээ
2014-05-12
111111:
яагаад сэтгэгдэл нуугаад байна... цаана чинь ард түмэн байгаа шүү...
2014-05-12
bugdii8 ni buudaach :
eh orondoo gai bolson ulsad avdag arga hemjee gj bgaa daa
2014-05-12
зочин:
дандаа албан тушаал... ганц сайхан шийдвэр гаргаад ард олноо баярлуулаач, эсвэл чадахгүй нь гэдгээ хэлээч...
2014-05-12