Ерөнхий шүүгчид Ерөнхийлөгчийн зарлигийг гардлаа

img

Нийслэл болон Төв аймагт байрлах анхан болон давж заалдах шатны шүүхийн 20 шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

5

Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөхийлөгчийн Хүний эрх хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга Т.Уранцэцэг, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж нарын албаны хүмүүс оролцлоо.

5

Энэ үеэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Өмнө нь шүүгчийг сонгон шалгаруулахдаа тухайн хүний мэдлэг, чадварыг ерөнхийд нь үнэлдэг байсан. Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа маш нарийн болсон. Тэр нарийн шалгуурыг давж үнэмлэхээ гардаж буй энэ шүүгчдээс ард түмэн шударга, чанартай үйлчилгээг хүлээж байгаа” гэдгийг онцолж байв.

5

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд шалгаруулалт зарласан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж, давж заалдах шатны шүүхийн 10 шүүгч, анхан болон давж заалдах шатны 61 шүүгчийг томилсон юм.

 4

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
авлигачдад баяр хүргье
2014-05-13
zayazayazaja:
lundendorj hun shalgaruulah hun mon bil uu.ene hu n shalgaruulj bgaa bolohoor sain l gej bodohoos doo.
2014-05-12
өөөө:
очмандах гэдэг шүүгч харагдаж байна. энэ байхыг бодоход шинэчлэл юу л болдоо. бусад нь сайн гэж найдая
2014-05-12
давхар ажил хийхээ больё, төрийн албан хаагчид:
муис-ын хуулийн сургуульд ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх өнөрбаяр, шез-ын дарга лүндэндорж, хз-ын сайд тэмүжин нар 50% багшаар ажилладаг гэнэ. төрийн ажил хийгээд давхар давхар цалин аваад явахаар улсын төсөв татвар төлөгчдийн нуруун дээр дарамт үүсгэж байгаа бусуу. энэ мэт давхар давхар цалин авдаг хүмүүсийг дан болгоочээ
2014-05-12
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет холбоо барих хаяг: tamir46@bk.r u
2014-05-12
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет холбоо барих хаяг: tamir46@bk.r u
2014-05-12