Монголын харилцаа холбооны салбар HUAWEI-н шантаажид орсон уу
Харилцаа холбооны салбарын үл үзэгдэгч сүнс гэдэг хачин нэр дэлхийгээр нэг тархаад удаж байна. Энэ нь Хятадын Huawei компанийг хэлсэн хэрэг. Хэдхэн жилийн дотор тус компани нь дэлхий даяар аалзны тор шиг хэрж, саар нэрээр олонд танигдсан нь тус компанийг ийм нэр авахад хүргэжээ.
:
Энэ хурдтай тархалтын нууц нь юу вэ? Асуултын хариултыг олохоор цахим сүлжээгээр хэсэг судлахад л сэтгэл сэртхийлгэсэн дүр зураг мэдээллүүд “google”-ийн эхний хайлтаар дүүрэн байх юм. Ингээд тус компанийн бизнесийн нууцын талаар судалсанаа та бүхэнтэй хуваалцья.
:
Өнгөц харахад энэ компани дэлхийд олон тендэр, төслийг хамгийн бага, боломжтой нөхцлөөр авсан байх юм. Үнэхээр хямд төхөөрөмжтэй юу гэхээр үгүй бололтой. Тэд бусдаас үлэмж бага үнэ хэлэх нь эхний алхам нь аж. Ашгийн хувьд санаа зовох хэрэггүй. Энэ салбарын онцлогийг овжиноор ашигладаг байна. Өөрөөр хэлбэл, худалдан авалтын дараах ашиглалт үйлчилгээний гэрээ юм байна. Тэд ашиглалт үйлчилгээний гэрээгээ харин ч ичиж зоволгүйгээр хаа ч байхгүй өндөр үнэ хэлж харилцагч нараа араар нь мад тавьж санаанд багтамгүй ашиг олдог тухай олон мэдээлэл байна. Харилцагчид нь Huawei-н башир аргыг мэддэггүй гэвэл үгүй. Тэд мэдсэн ч Huawei-г дагахаас өөр аргагүй болдог. Учир нь тэд “шантааж”-д орсон байдаг.
:
Энэ тухай economist.com сайт дээр “Huawei компани өөрийн дарамт шантаажинд улстөрчдийг хэрхэн оруулж чадав” гэсэн гарчигтай нийтлэлээс уншиж болно. Уг нийтлэлийн гол санаа нь Huawei-г улс орнуудад үүрээ засдаг үл үзэгдэгч сүнс гэж тодотгоод, дэлхий даяар үл үзэгдэх хэлбэрээр өөрийн бусармаг үйл ажиллагааны сүлжээг бий болгож байгаа тухай. Бусармаг гэж онцолсон шалтгаан нь тэд тендерт оролцох бүр тухайн компанийн удирдлагууд болон өндөр албан тушаалтанд хахууль өгдөг. Тухайн үйлдлээ дүрс бичлэг, зураг, дуу хураагуураар нотлох баримт бүрдүүлдэг болох нь илчлэгдсэн байна. Эдгээр материалуудаар дамжуулан тэд авилгал өгсөн бүх хүмүүсээ байнгын шантаажинд оруулан өндөр үнэтэй гэрээндээ асуудалгүйгээр гарын үсэг зуруулж чаддаг байна. Гэтэл иймэрхүү нөхцөл байдалд орсон захиалагч Huawei-г дагаад нүдээ аниад, чихээд дараад л байх уу. Эсвэл үнэнээ хүлээгээд хариуцлага хүлээх үү гэдэг сонголтод тулдаг байна.
:
Мэдээж Huawei-н дээрх үйлдлийг урьдчилан харж чадсан нэгэн байгаа. Тэднийг харин Huawei өрөөнд нь болон бусад хүмүүсээр дамжуулан тагнаж тэдний үүх түүх намтрыг нь судлаж олсон мэдээллээ тэдний эсрэг ашигладаг байсан тухай мөн л нийтлэгджээ.
:
Тэдний дорой увайгүй үйлдлийн талаар өөр нэгэн жишээ байна. 2003 оны долдугаар сарын 21-нд “Business Week” сэтгүүл нэгэн нууц захидлыг олонд дэлгэсэн нь өнөөдөр ч халуу сэдэв болсоор байна. “Business Week”-ийн мэдээлсэнээр “Fujitsu Network Communications”-ийн ерөнхий зөвлөх Huawei компанийн үүсгэн байгуулагч Рэн Зэн Фэй-д илгээсэн нууц захидалд Чикагод зохиогдсон харилцаа холбооны томоохон үзэсгэлэн худалдаан дээр нэгэн мэргэжилтэн томоохон оператор компанийн бүтээгдэхүүнээс мэдээлэл авч байгаад үйлдэл дээрээ хамгаалалтын ажилтанд баригдсан байна. Тэр мэргэжилтэнг И Бин Зу гэдэг бөгөөд түүний дижитал аппарат болон нөүтбүүкнээс нь томоохон вендор, оператор компаниудын нууц мэдээлэл, зургууд олдсон талаар дурьджээ. Гэтэл мэргэжилтэн залуу өөрийгөө Weihua компанийн ажилтан гэсэн боловч баттай эх сурвалжаас түүнд Huawei-н ажлын үнэмлэх болон бизнес карт байсан гэж цохон тэмдэглэжээ.
:
Уг захидал олонд ил болсоны дараа “AT&T”, “Cisco”, “Alcatel Lucent”, “Nortel” зэрэг компаниуд Huawei компани нь эдгээр байгууллагын нууцад нэвтрээд зогсохгүй, өөрсдийн тоног төхөөрөмжөөр дамжуулан тагнасан байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Харин “Fujitsu”-ийнхан нууц мэдээлэл, материалыг АНУ-ын тагнуулын албанд өгчээ. Мэдээж Huawei АНУ-ын тагнуулын албанд үл ойлголцол гарсан тухай албан бичиг хүргүүлсэн. Хачирхалтай нь энэ хэрэг намжсаны дараа мэргэжилтэн Зу нь Huawei-д ажилтанаараа үлдээсэн нь асуудал зохион байгуулалттай үйл ажиллагаа байсныг нотлож байна.
:
Харин манай улсад Huawei үйл ажиллагаагаа явуулаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Монголын үүрэн холбооны компанийг тасралтгүй тоног төхөөрөмж болон ашиглалт үйлчилгээгээр хангаж иржээ.
₮
Эх сурвалж: Монголын үнэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ