Хүүхэд зодсон багшийг хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Цэнд-Аюуш ангийн хүүхдээ зодсон хэрэг гарсан. Энэ хэргийг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулагдаж дууссан байна.
ө
Уг хэрэгт дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж ажиллан, яллагдагч Д.Цэнд-Аюушт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлджээ. Хэргийг энэ сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна. Харин шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ