150 мянган ам.долларын үнэтэй автобус нийлүүлэх нь хэнд ашигтай вэ
“Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”/ТОАҮЭХ/ ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жил нийслэлийн удирдлагууд парк шинэчлэх нэрийдлээр “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-ийн хөрөнгөөр 150 автобус худалдан авахаар болжээ. Үүнийхээ 100-г нь дотооддоо угсарсан буюу нэг бүр нь 150 мянган ам.долларын үнэтэй “Экобус”-аар хангахаар төлөвлөсөн байна. Гэтэл “Экобус” нь гадаадаас оруулж ирдэг автобуснаас 2 дахин үнэтэйн дээр Зам тээврийн яамнаас аюулгүй байдлын баталгаа өгөөгүй буюу зөвшөөрөл, номер олгоогүй аж. Иймээс хувийн компаниуд уг автобусыг авахгүй гэдгээ мэдэгдсэн тул үүнийгээ нийслэлийн өмчит 3 автобус компанид шахаж, төрийн өмчийг занхайлган улмаар хувийн хэвшлийнхнийг шахаж байгаад “ТОАҮЭХ” ТББ-аас эсэргүүцэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Тус ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвсамбуугийн ярьж буйгаар өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны 40 гаруй хувь нь 5-аас доош жил ашиглагдаж буй аж. Харин үлдсэн нь ашиглалтаас гарах 12 жилээ гүйцээгээгүй автобус байгаа тул шинээр нэмж үнэтэй автобус худалдан шаардлагагүй болохыг хэллээ.
5
Гэтэл нийслэлийн удирдлагууд 2017 он гэхэд нийтдээ шинээр 1100 орчим автобусыг оруулж ирэхээр ярьсан нь одоогийн нийтийн тээвэрт явж байгаа 900-тайгаа нийлүүлбэл граж нь хүрэлцэхгүйгээс эхлээд олон асуудал тулгарах аж. Мөн татвар төлөгчдийн мөнгөөр зах зээлийн ханшнаас 2 дахин үнэтэй автобус худалдаж аваад, алдагдалтай ажиллаж байгаа төрийн компанид шахаж байгаа нь цөөн хэдэн хүний мөнгө идэх гэсэн арга хэмээн хардаж байгаагаа ч дээрх ТББ-ынхан нуугаагүй юм. Тиймээс тэд энэ талаараа хотын дарга Э.Бат-Үүлд мэдэгдэл хүргүүлэхээр болжээ.
5
Өнөөдөр байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниудын 73 хувь нь хувийн хэвшлийнхэн байдаг. Тэд Хятадад үйлдвэрлэлийн аргаар хийсэн, өнөөгийн нийтийн тээврийн шаардлагыг хангасан автобусыг 50 мянган ам.доллароор оруулж ирэн, үйлчилгээ үзүүлж буй аж. Хэрвээ нийслэлийн улдирдлагууд дээрх шийдвэрээ хэрэгжүүлж, өндөр үнэтэй автобуснуудыг нийслэлийн өмчийн 3 компанид нийлүүлбэл хүссэн хүсээгүй хувийн хэвшлийнхэн энэ салбараас шахагдах гэнэ. Гэтэл өнөөдөр парк шинэчлэлээс өөр нийтийн тээврийн салбарт тулгарч буй олон асуудал байгааг хувийн компаниудын удирдлагууд хэлж байв. Тухайлбал, саяхан болсон “Нийтийн тээврийн хөгжлийнгарц” чуулганы үер яригдаж байсан шигээ GPS-ийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлж чадвал халаасны хулгай, автобус удаан хүлээлгэдэг зэрэг тулгамсан асуудлуудаа шийдэх боломж байгаа аж.
5
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ