Хүлээн зөвшөөрөгдсөн загварыг Монголдоо нэвтрүүлье
Бүтээмж буюу Хятад хэлэнд “Бэх бат, хүч чадал”, Япон хэлэнд “хүний мөн чанар” гэсэн нэртэйгээр илэрхийлэгдэж ирсэн энэ ойлголт XVIII зууны үеэс эхлэн үйлдвэрлэлийн хүрээнд хөдөлмөрийн бүтээмжээр хязгаарлагдаж явцуу байсан бол эдүүгээ бүтээмжийн гүйцэтгэх үүргийг тодорхойлон дийлэнх улс бүтээмжийн төв байгууллагатай болтлоо хөгжжээ. Үүний нэг жишээ гэвэл дэлхий дахинд олон жилийн туршид хөгжлөөрөө ноёрхож үлгэр дууриал болсоор байгаа Азийн орнууд болох Япон, Солонгос, Тайвань, Сингапур, Хонгконгийн эрчимтэй хөгжлийн нууц чухам юунд байна вэ гэсэн асуултын хариулт нь ердөө л бүтээмжийн өндөр өсөлттэй холбоотой юм. Эдгээр улс орон бүтээмжийг хөгжил дэвшлийн хүчирхэг хөшүүрэг хэмээн үзэж түүнийг нэмэгдүүлэхийг эрмэлздэг байна. Байгууллагын бүтээмжийг дээшлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн хувьд удирдлагууд байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах шийдвэрүүдийг гаргахдаа бүтээмжийн түвшингээ харгалзан үзэх хэрэгтэй болдог. Тиймээс удирдлагын бүхий л түвшинд зөв цагт, зөв мэдээллээр хангагдаж, сайжруулалтын арга хэрэгслүүдийг зөв сонгож, оновчтой шийдвэр гаргахад тусладаг чухал хэрэгсэл нь бүтээмжийн хэмжилт юм. Хэмжилтийг зөв хийж бодитоор үнэлэн, сайжруулалтыг хийж чадсанаар тухайн байгууллага өрсөлдөх чадвараа нэмэгдүүлээд зогсохгүй урт хугацаанд оршин тогтнох давуу талуудыг олж авах боломжийг бүрдүүлдэг.
6
Австралийн эрдэмтэн доктор Malkote Ramdas RAMSAY-ийн бүтээмжийн хэмжилтийн Rapmods (Ramsay Productivity Models System) нь загварыг боловсруулан нийтэд танилцуулсан байх юм. Энэ нь эрдэмтэн Ramsay-ийн 40 гаруй жилийн судалгаа шинжилгээ, практик хэрэглээний үр дүнгээр боловсруулагдсан загвар бөгөөд 1976 оны түүний докторын эрдэм шинжилгээний ажил болон төрсөн гэнэ. Энэхүү загварыг ENDESCO (олон улсын зөвөлгөөний групп), UN/ILO (Нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын хөдөлмөрийн байгууллага), APO (Азийн бүтээмжийн төв) болон Австрали, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур, Вьетнам, Тайланд, Турк зэрэг улсад хэрэглэж байна. Энэ загвар бүх төрлийн байгууллагын менежментийн чадварыг нэмэгдүүлэх хандлага бөгөөд бүтээмжийг хэмжих, бүтээмжийг сайжруулах, бүтээмжид суурилсан санхүүгийн төсөв боловсруулах, эдийн засгийн хяналт тавих шинэ аргачлал юм. Rapmods загвараар бүтээмж буюу үр ашгаа хэмжсэнээр нэгдсэн цогц байдлаар санхүүгийн үр дүнгээ шинжилж, удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих шинэ судалгааны аргачлал бөгөөд бүтээмжээ хэмжих, хяналт тавих, сайжруулалт хийх, эдийн засгийн үр дүнд чиглэсэн тайлан гаргах, хэм хэмжээг тогтоох, өрсөлдөгчтэйгөө харьцуулах боломжуудыг бий болгох нэгдсэн систем бүрдүүлж өгөх ач холбогдолтой.
6
80 жилийн түүхтэй Монгол улсын даатгалын салбарыг сонгон авч Rapmods зарчмаар даатгалын компанид хэмжилт хийж түүнд үнэлэлт, дүгнэлт өгөхийг зориход зах зээлд эзэлж байгаа хувь хэмжээгээр тэргүүлэгч Монгол даатгал ХХК, Тэнгэр даатгал ХХК, Бодь даатгал ХХК, Номин даатгал ХХК гэсэн дөрвөн компаниар жишээлэхэд л даатгалын салбарын ололт, гачаал харагдаад байгаа юм. Тэд 2013 оны байдлаар даатгалын салбарын нийт хөрөнгийн 43 хувийг эзэлж байна. Энэ компаниудын 2009-2013 оны санхүүгийн тайлан дээр үндэслэн хэмжилт хийсэн судалгаагаар Монголын даатгалын компани нь Rapmods загвараар хөгжих бүрэн боломжтой нь харагдаад байгаа юм. Хөдөлмөрийн бүтээмжээ зөв үнэлж гэмээн нийгмийн баялаг нэмэгдэнэ. Тэр хэрээр үндэсний баялаг үйлдвэрлэгчид нэмүү өртөгт бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Гинжин урвалын үр дүнд эцсийн эцэст бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, түүнийг гардан бүтээгч бүхэн даатгалын үнэ цэнээр ирээдүйгээ баталгаатайгаар тодорхойлж чадна. Бидний бодоод олохгүй байгаа найдвартай ирээдүй гэгч энэ. Бүх зүйл уялдаа холбоотой. Уялдаа холбоог нь цоо шинээр хангахыг чармайх биш ололттой бүхий л технологийг өөртөө нутагшуулах нь хөгжлийн эх үндэс болох учиртай.
6
С.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ