Олон сая долларын луйврын хэргийг шалгаж дуусчээ
Хилийн чанд дахь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчдээсээ хууль бусаар санхүүгийн ашиг хүртсэн хэрэгт холбогдоод байсан Бангладеш улсын төрийн өмчит Газрын тосны корпорац (ГТК)-ийн зарим ажилтнуудад холбогдох хэргийг шалгаж дууссан талаар тус улсын Авлигатай тэмцэх хороо мэдээллээ.
ө
Авлигатай тэмцэх хороо нь өнгөрсөн оны есдүгээр сард ГТК-ийн зургаан ажилтныг 4.74 тэрбум така буюу 60.77 сая ам. доллартай тэнцэх хэмжээний луйврын хэрэгт холбогдуулан хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тус хорооноос ГТК-ийн ажилтнуудыг газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчдээсээ хууль бусаар мөнгө авч, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийсэн хэрэгт буруутгасан. Мөн ГТК-ийн ажилтнууд нийлүүлэгчиддээ илүү мөнгө төлж, гэрээний заалтыг зөрчин чанаргүй бүтээгдэхүүн хүлээн авсан хэмээн үзэж буй юм байна.
ө
Мөн ГТК-ийн ажилтнууд 2009, 2010, 2011 онд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгч нараас авсан 63.15 сая литр бүтээгдэхүүний бодит чанарыг нууж худалдсан, худалдсан болохыг Авлигатай тэмцэх хороо тогтоосон аж.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ