
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баян-Бүрд орчмоор шөнөдөө 13-18 градус, өдөртөө3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Төвийн нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Говийн нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ