АН-ын бүлэг Хэвлэлийн эрх чөлөөний хууль хэлэлцэнэ

img

АН-ын бүлгийн хуралдаан 10 цагт эхэлнэ. Энэ хуралдаанаар Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх аж. Мөн  Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ерөннийлөгчийн өргөн  мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх эсэх, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Телевизийн реклам хэрээс хэтэрлээ. Нэвтрүүлгийн ихэнх цагийг реклам эзэлж байна. Мэдээний цагт ч рекламдах юм. Үзэгчдийн эрх ашиг гэж бна уу. ТВ-ийн рекламыг цэгцэлж хуульчилахгүй бол болохоо байжээ
2011-12-13