Зөвшилцлийг сарниаж, ажил хаялтыг дэвэргэсэн манан

img

Нийслэлд ч тэр улстөрийн хүрээнд ч тэр манантаад нэг л бишээ. Тэнгэрийн ааш  улстөрийн амьдралыг дагсан уу гэлтэй. Эцсийн хэлэлцүүлэг нь эхэлсэн ч урагшилж өгөхгүй байгаа УИХ-ын Сонгуулийн хууль өнгөрсөн долоо хоногт гацаанд өнгөрүүллээ. 48/28 мандатын хооронд шилжилт нь ямар байх тал дээр намын бүлгүүд тохиролцож чадахгүй байгаа нь ийнхүү гацахад хүргэсэн. Ерөнхийлөгч Кувейт, Катар, Ерөнхий сайд Индонези, УИХ-ын дарга Япон улсад айлчлахдаа УИХ-ын гишүүдийг бөөн цөөнөөр нь дагуулж явсан нь төрийн ажлыг назгайруулж орхисон. Энэ нь Сонгуулийн хуулийг батлахгүй байх шалтгаан бус шалтаг болсон гэхэд болно. Төрийн ордноо сахиж үлдсэн гишүүд нь ирц бүрдэхгүйн  дээр  хэрэлдээд хөл толгойгоо алдаж хуралдаж чадахгүй байдалд хүрсэн. Спикер явахынхаа өмнө бүлгийн дарга нартай уулзан сонгуулийн хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Зөвшилцлөө түргэвчлээд хуулийн хугацаанд нь Сонгуулийн хуулиа батал хэмээн дүндэн буулгасан. Энэ дүндэн нь эрхэм спикерийг дагаад Япон явсан бололтой. Маргаашийнх нь чуулганы хуралдаан эхлэнгүүт  Долдугаар сарын 1-ны үймээний үеэр амиа алдсан таван иргэний төлөө Монголын төр  уучлал гуйх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Гэвч олонхийн саналаар энэ төсөл унасан юм. Өөрөөр хэлбэл уучлал гуйх шаардлагагүй гэсэн шийдвэрийг  гаргасан. Үүнээс болж хоёр намын бүлэг зөвшилцөх бус талцах хэмжээнд хүрч хэрүүл даамжирсан бол зодоон гарахад ч хүрэх байлаа. Эндээс эхэлсэн маргааны улмаас  үдээс хойшхи чуулганы хуралдаан  цуцлагдсан  гэх үндэслэл ч байгаа. Ийнхүү парламент хэрүүлтэй, хоёр тийшээ харсан байдалтай өнгөрүүллээ. Харин нийгэмд үнийн хөөрөгдөл, хомсдол гэдэг үг ноёрхсон хэвээр байв. Дээрээс нь ажил хаялт нэмэгдэж хямралын эхлэлийг санагдуулна. Нефтийн бүтээгдэхүүн имортлогчид шатахуун олголтдоо хязгаарлалт хийж хэрэглэгчдээр ээлжит даажигналаа эхлүүлэв. Засгийн газар ч энэ галыг газар авахуулалгүй дарах аргаа олж Эрсдлийн сангаас таван тэрбум төгрөг гарган нөөц бүрдүүлэх болсон. Энэ нь шатахуун импортлогчдыг аргадсан бас нэг хэлбэр байв. Шатахууны нийлүүлэлтээс хамаарсан үнийн огцом өсөлт, шатахууны хомсдол үүсэх үед зарим чухал /нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг/ салбарын хэрэгцээг 15 хоног хангах зорилгоор ийм шийдвэр гаргасан аж. Ингэснээр 2 сарын нөөц бүрдүүлж хомсдолын тухай дахин ярихгүй бололтой. Багш нар хугацаагүй ажил хаялтаа эхлүүлж долоо хоногийн сүүлийн өдөр эцэг эхчүүдэд хүүхдүүдийг нь хүлээлгэж өглөө.  149 цэцэрлэг, 92 сургуулийн багш энэхүү ажил хаялтад нэгдсэн. Ажил хаялт өнөөдрөөс улс орон даяар хамарч магадгүй байгаа. Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, багш нар хэлэлцээрийн ширээний ард суух нь тодорхой. Харин тохиролцоонд хүрч хүүхдүүд хичээл номдоо явах эсэх нь харин тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт нэгэн таатай мэдээлэл байсан нь иргэн бүрт оногдох нэг сая төгрөгийн хувьцааг  ирэх жилийн хоёрдугаар сард олгох болсон. Мөн Монгол Улсын иргэн эх орныхооб аялагт эзэн байх ас нэг алхам хийгдсэн гэж үзэж байгаа. Тэр нь  “Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани хэлбэрээр байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ компани нь стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оюутолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм.“Эрдэнэс Оюутолгой” компанийн өөрийн хөрөнгийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” компанийн хөрөнгөнөөс гаргах, компанийн дүрмийг зохих журмын дагуу баталж мөрдүүлэхийг Төрийн өмчийн хороонд даалгалаа. Ер нь стратегийн ач холбогдол бүхий орд тус бүрээр “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани байгуулагдах юм. Анхных нь “Эрдэнэс Тавантолгой” байсан бол дараагийнх нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК болж байна. Б.Ургамал      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Vkyr:
Ажил хаялтаа зогсоовол цалин нэмэх асуудалч хойшилно
2012-02-17
Цалин нэмнэ гэсэн Юунд ажил хаяад байгааг ойлгохгүй байна Ажилаа хаяачихаад цалингаа нэмүүлнэ гэвэл гонж Ажлаас нь халаад хаячих нөөц байгаа ш дээ Үг хэлээд үг мэддэггүй хүмүүс үр хүүхдүүд минь юу ч зааж мэднэ Уул уурхайгаас бусад тийм их өндөр цалинтай хүн байгаа юм уу Чамаас болж авах сургуулиа авч чадсангүй ээ гэхэд цалингаа нэмүүлсэн багш ямар хариуцлага үүрэхээ мэдэж байвал сайн шүү Бид бас хүүхдүүдээ та нарын эсрэг жагсааж чаднаа
2011-12-13
Vkyr:
Ажил хаялтаа зогсоовол цалин нэмэх асуудалч хойшилно
багш нарын ажил хаялт маш зөв арга хэмжээ юм. эрх баригчид боловсролын салбарыг уналтанд оруулж байгаа гол буруутнууд. багш нарын сар зүдэрч байж авч байгаа 300 мянган төгрөгний цалин нь энэ дээдчүүдийн 1 хоолны мөнгөнд ч хүрэхгүй байгаа шүү дээ.
2011-12-13
Багш нарын асуудал- хөгжлийн асуудал Улс орнуудын хөгжлийн талаар дотоод мөн чанараас яагаад хөгжив, яагаад хөгждөггүй юм бэ гэдгийг ухаж төнхөж үзмээр байгаа биздээ. Багш нарын цалингийн асуудал бол өнөөдрийн асуудал биш ээ, багш нар "өнөөдөр" цалингаа ярьж байгаа нь монголын "маргааш"-д санаа зовниж буй асуудал гэж үзэж байна. Ганцхан жишээ татахад Английн аж үйлдвэрийн үсрэнгүй хөгжлийн уг сурвалжийг "багш нарын цалинг сайд нарын цалингаас дээгүүр тогтоож" байсан үеийн бодлогынх нь үр дагавар гэж сонссон. Монголын тухайд УИХ-ын гишүүн байх, Сайд байх нь "ахуйд нь ашиггүй", харин багш байх нь ашигтай байх бодлогын тухай "өнөөдөр" ярих нь төрийн бодлогын хувьд харин ч оройтсон байх шүү. Гэхдээ огт ярихгүй байснаас оройтсон ч гэсэн одоо хөндөж “БҮХ НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” болгохыг уриалж байна. Япон улсын цэцэрлэгийн багш нарын цалин бусад багш нарын цалингаас өндөр байдаг нь тэд "япон хүн бий болгон төлөвшүүлж байдаг, харин бусад нь япон хүнийг сургаж байдаг" гэсэн философитой холбоотой гэсэн шүү. Харин Монгол хүн бий болгон төлөвшүүлэх хар хайрцагны бодлого манайд "өнөөдөр" байна уу Багш нарын цалинг нэмэхдээ амьжиргаа залгуулах төдий бус харин багш байх нь "маш ашигтай байх" хувилбарыг хэлэлцье Багш нарын цалинг нэмэхдээ амьжиргаа залгуулах төдий бус харин багш байх нь "маш ашигтай байх" хувилбарыг хэлэлцье. Уул уурхайн талаархи өнөөдрийн бодлогын үр дагавар 20-30 жилийн дараа бидний үр хүүхдүүд дээр хүн дарамт ачаа болох нь хэнд ч ойлгомжтой зүйл, үнэхээр Монгол улсын хөгжлийн төлөв байдлыг тодорхойлох /30-40 жилийн дараа/ хүчин зүйлс бол өндөр оюуны потенциалтай багш нарын шавь нар.
2011-12-13
my odoogiin amidral iim shan bg maani bagshtai mini salshgui holbootoi ymaa. harin bagsh maani 300000 tugrugnii tsalintei geheer uneheer hetsuu sonsogdoj bna shuu. tegeheer bugdeeree bie setgeleeree demjih yostoi gej bodoj bnaaa zaluusaa bid mongoliin ireeduin tuluu
2011-12-13
Багш нар ажил хаях н зов шуу. Яаж ийм бага цалингаар амьдрах юм вэ? Оорсдийнхоо эрх ашгийг оорсдоо л тэмцэж явж олж авна шуу дээ. Амжилт хусье
2011-12-12
Скайтелийн open vйлчилгээний шинээр гарсан дараа төлбөрт 96999292, 96999393 хос азийн дугаар зарна. Барьцаа 15000 төгрөг төлөгдсөн бүх сүлжээнд 150 минут үнэгүй ярих эрхтэйгээ байгаа хосоор 300000 зарнаа.
2011-12-12
Хагасай өдөрийн орой би их сонин юм харсан. Хайлааст,Чингэлтэйг холбосон уул орчим тэнгэр дээр нэг ув улаан гэрэл асаад байсан тэгсэнээ янз бүрийн дуу бас гараад байсан. тэгээд гэнэт алга болцон. Мөн 11 сарын сүүлээр Хайлаастын шинэ эцэсээс цаашаа үүнтэй яг ижил 2 улаан гэрэл дээшээ хөөрч байсан. тэгсэнээ мөн алга болцон. Үүнийг өөр харсан хүн амьтан байвал мэдэж байгаа.
2011-12-12
БАГШ НАРН ЗӨВ , ДЭМЖИЖИ БАЙНА.
2011-12-12
áàãø íàðûí àæèë õàÿëòûã äýìæèæ áàéíà.
2011-12-12