"Улаан пальто"-ны нууц задарна
“Шүүдэр” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл "Улаан пальто" энэ сарын 21-нд нээлтээ хийнэ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн уянгын драм төрлийн энэ кинонд МУСТА О.Долгор, жүжигчин Т.Өөдөө, О.Байгаль болон 23-р сургуулийн сурагч Ч.Энхномуун нар тогложээ. Харин эрэгтэй дүрүүдэд жүжигчин Р.Баттогтох, Д.Бат-Оргил, Б.Батжаргал нар тоглосон юм байна.
а
Эх үрийн нандин холбоо, хүний сүнс төрөл сэлгэн мөнх оршдог тухай сонирхолтой сэдвийг хөндсөн энэхүү киноы хөгжмийг гитарчин Өөжгий бичиж, зураглаачаар МУСТА С.Баттулга ажиллажээ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ