Түрээсийн дарамт жижиг бизнесийг дарангуйлж байна

img

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, гэртээ хүүхдээ хардаг, дээд боловсрол эзэмшээгүй гээд өнөөдөр тэр бүр ажил олдоод байдаггүй эмэгтэйчүүдийг ихэвчлэн жижиг бизнес эрхлэгчид ажилтай, орлоготой байлгадаг. Тиймээс өчигдөр УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар “Танд ямар бэрхшээл байна?” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулж, жижиг бизнес эрхлэгч 800 гаруй эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг сонсч, шийдэх гарцын талаар ярилцсан юм. Чуулга уулзалтын үеэр тэдний зарим төлөөлөлтэй уулзаж санаа бодлогын хуваалцлаа.

а

УИХ-ын гишүүн: Л.Эрдэнэчимэг:Ярилцсан асуудлуудыг хуулийн төсөлд тусган батлуулна

ө

-Чуулга уулзалтаар гарсан саналуудыг хэзээ ажил хэрэг болгох вэ?

-Энэхүү чуулга уулзалтыг Шинэчиллийн Засгийн газрын эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногтой давхцуулан хийж байгаагаараа онцлогтой. Ер нь бол жижиг бизнес эрхлэгчдийн салбарт дэмжлэг их бага, мартагдчихсан байдаг. Гэтэл энэ салбарын 80 хувьд нь эмэгтэйчүүд ажилладаг, өөртөө цалин, ажлын байр бий болгож, бүхэл бүтэн нэг айлын амьдралыг ав

аад явж байна. Тиймээс бид ирсэн төлөөлөгчдөөсөө нэгдүгээрт ямар бэрхшээл байгаа вэ гэдгийг нь сонсч байна. Ингээд тулгарч буй хүндрэл бэрхшээлээ бүлэглэж байгаад хууль тогтоомж сайжруулах чиглэлийн ажлыг дараагийн 2, 3 сарын хугацаанд авч хэрэгжүүлнэ.

а

Нэн тэргүүнд жижиг бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа ямар асуудлыг шийдэхээр зорьж байна? -Нэгдүгээрт НӨАТ-ын татварын асуудал жижиг бизнес эрхлэгчдэд том хүндрэл болдог. Яагаад гэвэл 10 сая гэсэн босго нэлээд бага учраас жижиг бизнес эрхлэгчдийн НӨАТ-ын татвар төлөх, нягтлан хөлслөх гээд хүндрэл их байдаг. Хоёрдугаарт, түрээсийн дарамт маш их байна. Мөн барьцаа хөрөнгө заавал шаарддаг тул жижиг бизнес эрхлэгчид зээлд хамрагдаж чаддаггүй. Тиймээс барьцаагүйгээр, бага хүүтэй, урт хугацааны зээл олгох асуудал жижиг бизнес эрхлэгчдэд тулгамдаж байдаг. Мөн улсаас дэмжээд инкубатор төвүүдийг бий болгочихвол тэндээ үйлдвэрлэл явуулаад, худалдаа хийх боломж бүрдэж, энэ салбар дээр нэлээд том өөрчлөлт гарахаар харагдаж байгаа. Энэ бүхнийг бид өнөөдөр ярилцаад, дараагийн 3 сард эмэгтэй гишүүд өөрсдөө энэ талаар хэд хэдэн хуулийн төслийг оруулж батлуулах болно.

а

Түрээсийн асуудлыг жижиг бизнес эрхлэгч болгон ярьж байна. Үүнд хэрхэн зохицуулалт хийх ёстой юм бол? -Түрээс гэдэг маань ихэвчлэн томоохон худалдааны төв болон захууд байдаг л даа. Эдгээр хүмүүс хотын төвд хамгийн сайхан байршилтай газрыг авсан байдаг. Тиймээс нэгэнт Улаанбаатар хотын хамгийн сайхан газрыг авсан юм чинь эргээд энэ хүмүүс улсаас өгч байгаа даалгаварыг биелүүлэх ёстой. Хамгийн сайхан газрыг авчихаад дээр нь дураараа сар болгон монополдож түрээсээ нэмэх нь жижиг бизнес эрхлэгчдийг хамгийн их дарамтлаж байгаа гэж бид харж байна. Гадаад улс оронд түрээсийн чиглэлээр хууль тогтоомжууд байдаг юм билээ. Засаг нь ч үүнд оролцдог. Нэгэнт тэр хүмүүс хамгийн сайхан байршил дээр үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа хувьд түрээслэгчиддээ тодорхой хөнгөлөлт үзүүлдэг. Бид нэлээд олон газрын хуулиудыг судалж байна. Жишээ нь, Австрали улсад энэ талаар их боломжийн хууль хэрэгждэг юм билээ. Эдгээрээс авч хэрэгжүүлэх нь зүйтэй гээд манай Г.Уянга гишүүн маш идэвхитэй ажиллаж байна.

ө

-Та түрүүн үг хэлэхдээ итгэлийн зээлийг жижиг бизнес эрхлэгчдэд олгох талаар ярьж байсан. Энэ тухайгаа тодруулаач? -Зээлийг олгохын тулд төр ард нь батлан даалт гаргаж өгөх ёстой. Хэрвээ тухайн хүний бизнес дампуурлаа гэхэд батлан даалтын сан түүнийг нь нөхөж байх юм. Эмэгтэй бизнес эрхлэгчид авсан зээлээ төлдөг гэсэн судалгаа байдаг учраас батлан даалтын сангаас эдгээр бизнеэс эрхлэгчдэд 5-10 сая төгрөгийн зээлийг нь барьцаагүйгээр өгчих юм бол боломжтой гэж бодож байна. -Импортлогчдыг үйлдвэргч болгох талаар та уриалж байсан. Энэ хүрээндээ ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ? -Ер нь бол дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа бүтээгдэхүүн дээр импортын татварыг нэмэх ёстой гэж бид нар санал тавьж байгаа.

а

СХД-ийн Модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгч Ц.Отгонцэцэг: Эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна

а

Танай дүүрэг жижиг бизнес эрхлэгчдээ хоршооллын журмаар нэгтгэсэн гэсэн. Энэ талаараа тодруулна уу?

-Манай дүүрг

ээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо байгуулж, эндээ хувиараа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамруулсан. Одоогоор ихэвчлэн нэхмэл сүлжмэл, модон урлал, эсгий эсгийнцэр үйлдвэрлэг 700 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Би өөрөө модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг, энэ холбооны гишүүдийн нэг.

ө

-Үйлдвэрлэл эрхлэгчид нэгдсэнээр ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Алтанбулагаар дамжин эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахтай холбоотойгоор манай холбооны гишүүд хийсэн бүтээгдэхүүнээ гадагш гаргаж борлуулахаар төлөвлөж байна.

а

-Та бүхний өмнө хамгийн их тулгамдаж буй асуудал юу байна? -Хамгийн их тулгамдаж буй асуудал гэвэл эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна. Байрны түрээс өндөр байгаа хүнд нөхцөлд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлээ гэхэд борлуулах боломж бага байдаг тул ихэвчлэн захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тиймээс эдийн засгийн хөшүүргийг л их дэмжих хэрэгтэй байна.

а

ЧД-ийн оёдлын бизнес эрхлэгч Д.Орхон: Захиалгаа бодоод төв рүү байр түрээсэлмээр байдаг ч маш өндөр үнэтэй

а

-Танайх ямар үйл ажиллгаа эрхэлдэг вэ?

-Би 2001 оноос хойш тасралтгүй Монгол үндэсний дээл, хүрэм, хантааз, цамц зэргийг гараараа оёж байна. Мөн хүүхдийн хувцас хийдэг. Ихэвчлэн цөөн тоогоор, захиалгаар хийдэг. Анх ээжтэйгээ хийж нийлэн оёж байгаад саяхнаас өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй болон гэртээ хүүхдээ хараад сууж байгаа 8 эмэгтэйг сургаж ажиллуулж байна.

а

-Танайх түрээсийн байранд үйл ажиллгаа явуулдаг уу? -Анх ажлын

 байр байхгүй, гэрээрээ бүгд үйлдвэрлэлээ явуулдаг байснаа саяхнаас нэг байр түрээслэн ажиллуулж байна. Гэр хороололд болохоор хүн тэр бүр ирээд байдаггүй ч гэсэн бид зээлээр тоног төхөөрөмж авчихсан тул түүнийгээ нэг газар суурилуулж, ажиллах шаардлагатай болж, яах ч аргагүй ажлын байр түрээсэлсэн. Уг нь борлуулалт, захиалгаа бодвол хотын төв рүү түрээсийн байранд ормоор байдаг ч маш өндөр үнэтэй болохоор одоохондоо боломж алга байна.

а

-Ажилчдын цалин, түрээс гээд зардал их гардаг байх. Бүтээгдэхүүний борлуулалт хэр байдаг юм бол? -8 хүн цалинжуулаад ажиллуулж байгаа болохоор өөрт унах ашиг маш бага. Гэхдээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаад л наадам, цагаан сарын үеэр гайгүй борлуулж чаддаг. Энэ дамшрамд хэлэхэд, хүүхдүүдэд цэцэрлэг, сургуулиас нь эхлээд үндэсний дээл хувцасыг хэрхэн зөв өмсөх талаар зааж сурган, хэвшүүлмээр юм шиг санагддаг. Өнөөдөр хүүхдүүд үндэсний хувцасаа хэрэглэж мэдэхгүй байгаа нь жаахан харамсалтай санагддаг.

:

Хан-Уул дүүргийн нарийн боовны бизнес эрхлэгч Ш.Отгон: Өөрийн гэсэн ажлын байртай болвол ажилчдынхаа цалинг нэмнэ

а

-Хэзээнээс эхлэн бизнес эрхлэж байгаа вэ? -Бид 2009 оноос эхлэн өрхийн үйлдвэрлэл эрхлэж байгаад, жилийн өмнөөс “Ариун гэр бүл трэйд” нэрээрээ аж ахуй нэгж болсон. Манайх анх сургуулийн үдийн цайнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Харин одоо их дээд болон дунд сургуулийг түшиглэсэн буфетүүдээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулдаг. Мөн хөдөөд орон нутагт үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Манайх өрхийн гэр бүлийн гишүүдээс гадна 5 хүнийг авч ажиллуулдаг. Одоо 20 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

а

-Өөрийн гэсэн ажлын байр бий юу? -Байхгүй ээ. Одоо бидэнд маш их хэрэгтэй байгаа зүйл нь өөрийн гэсэн ажлын байр. Банкны зээлээр тоног төхөөрөмжөө авсан бидэнд нэмээд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах нь маш хүнд тусч байна.

а

-Ашгийнхаа чинь хэдэн хувийг түрээсэнд зарцуулдаг вэ? -Зуны улиралд түрээсийн үнэ багасаад өвлийн ид ачааллын үеэр сардаа сая төгрөгийг түрээсэндээ зарцуулдаг. Зөвхөн түрээс нь л гэхэд бидний авах ашгийн 20-30 хувийг дангаараа эзэлдэг. Ажлын байргүй хүмүүс хүнсний үйлдвэрлэл эрхлэнэ гэдэг хэцүү. Хэрвээ бид өөрсдийн гэсэн ажлын байртай болчихвол ажилчдынхаа цалинг нэмэхээс эхлээд нийгэмд чиглэсэн олон ажлыг хиймээр байна.

а

-Танайх импортоор түүхий эдээ авдаг уу. Ханшийн өсөлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чинь хэр нөлөөлж байна? -Тийм ээ. Сүүлийн үед түүхий эд худалдаж авахаас эхлээд бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эдийн засгийн хүндрэл их нөлөөлж байна. Наад захын түүхий эдийн үнэ бүгд өссөн. Жишээ нь, манай брэнд бүтээгдэхүүн болох зөгийн балтай кексны гол түүхий эд болох Оросоос орж ирдэг молоко тасраад сар гаруй хугацаа өнгөрч байна. Ер нь л ихэнх бүтээгдэхүүний түүхий эд тасарч байна. Монголд үйлдвэрлэж байгаа гурил л гэхэд үнэ нь өсчихөөд байгаа нь бидэнд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа. Үүнийгээ дагаад бүтээгдэхүүний үнээ нэмэхээс аргагүй болдог нь эргээд боруулалтанд маань сөрөг нөлөө үзүүлж байна.

а

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. оху-д сургана. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-17
r. batnaran:
bagahaan tcalin avaad yavj bgaag bodoh l heregtei....
2014-05-14
cbd-n irgen r.batnaran:
bi ene chuulga uulzaltad oroltcson mash ih heregtei,amidrald oirtson, zuv zvitei yum yaritcgaaj bna lee .vndesnii vildwerlelee sergeeh,demjihed chiglesen ene bodloguudaa hurdan shuurhai boditoigoor heregjvvleh yum bol uls ornoo hugjvvleh hamgiin tom gartc bol ene gej bi boddog.turk,solongos,japan... zereg ornuudad manai yamr olon hvmvvs tedgeer ulsuudiin vildwerleld huvi nemree oruulaad bagahaan hemree oruulaad yavj bgaag bodoh l heregtei....
2014-05-14
баярлалаа, амжилт хүсье!:
эрдэнэчимэг, уянга болон эмэгтэй гишүүдэд их зөв зүйл хийж байгаад нь талархаж байна. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . энэ удаагийн уих-ын эмэгтэй гишүүдийн хийж байгаа, хийх гэж зорьж байгаа зүйлс надад, бидэнд маш их таалагдаж байна . . . . . . . . . . . . . . . . амжилт хүсье!
2014-05-14
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkm:
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
2014-05-14