МАН-ын бүлэг Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

img

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар нар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар эрх баригчдын 2012 оны сонгуулиар өгсөн амлалтыг сануулахаас гадна МАН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэхээр болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

s

Тэд хэлэхдээ, АН мөрийн хөтөлбөртөө "Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлнэ", "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудад дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна" гэхчлэн тусгасан. Мөн МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл "Стратегийн ач холбогдолтой бусад ордуудын гэрээг дахин авч үзнэ. Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна. Оюутолгойн Монголын талын эзэмших хувийг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө" гэхчлэн мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан ч эрх баригчдаас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд дээрх мөрийн хөтөлбөрөөсөө эсрэг зүйлс олон байна хэмээн онцоллоо.

s

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5-ыг өөрчлөн найруулж, улсын төсвийн хөрөнгөөр хайж нөөцийг нь тогтоосон ордын төрийн хувь хэмжээг 50 хүртэл хувиар, төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээгүй ч стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хүртэл хувиар тогтоох болсон нь ард түмэн газрын баялгаасаа 1 хувийн ашиг хүртэж болох нөхцлийг бүрдүүлж байна. Энэ нь одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзаж байна гэсэн ойлголтыг бидэнд төрүүлж байна. Хэрэв бидний ойлголт зөв бол тэд ашигт малтмалын салбарт дэвшүүлсэн зорилтоосоо татгалзаж байгаагаа олон нийтэд ил тод мэдэгдэж уучлалт гуйх нь хууль ёсонд нийцнэ” гэлээ.

a

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Эх орныхоо газар шороо, онгон байгалийг хойч үедээ хэвээр үлдээх асуудалд олон жилийн турш байр суурин дээрээ хатуу чанд зогсч байгаагийн хувьд хамт дуу хоолойгоо өргөж явсан эрх баригчдын намын гишүүдийн байр суурь тэнгэр, газар мэт өөрчлөгдсөнд сэтгэл ханамжгүй байна. Эдийн засгийг эрчимжүүлэх нэрийн дор уул уурхай ашигт малтмалыг түлхүү ашиглах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн далд санаархал яваад байна гэж хардаж байна. Сонгуулийн өмнө улс төрийн намууд цөм нэг үзэл санаатай буюу урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан. Гэтэл эрх баригчид энэ бүхнээсээ ухарч байгаад харамсаж байна" гэлээ.

ы

Мөн сүүлийн дөрвөн жилийн турш хориг тавьж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг эдийн засгийн хямралыг даван туулахын тулд үргэлжлүүлэн олгох санаачилгыг Засгийн газар дэвшүүлсэн бөгөөд уг асуудлыг МАН-ын бүлэг ил тод, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Уг хуулийн төслийн хүрээнд төрийн байгууллагын шат дамжлага, хүнд суртлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байдлыг  дордуулсан байна. Тухайлбал, ашигт малтмалын салбарт шинэ бүтэц бий болгож, төрийн данхар бүтцийг нэмэх, хайгуулын лиценз олгох асуудлыг АМГ, Уул уурхайн яам, Засгийн газар гэх мэт олон гатаар дамжуулахаар хуульчилсан нь хүнд суртал, авилгал хээл хахуулийг бий болгох нөхцөл болж байна. Тиймээс ухаалаг төрийн зарчмаас ухарч төрийн захиргааны оролцоо, бүтцийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг үргээсэн, албан тушаалтнуудын оролцоог өсгөсөн заалтуудыг үгүй болгох  шаардлагыг МАН-ын бүлэг тавихаар болсон аж.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

j]‘;o:
ан мөрийн хөтөлбөртөө "уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлнэ", "улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудад дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна" гэхчлэн тусгасан. мөн махн-мүан-ын "шударга ёс" эвсэл "стратегийн ач холбогдолтой бусад ордуудын гэрээг дахин авч үзнэ. төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна. оюутолгойн монголын талын эзэмших хувийг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө" гэхчлэн мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан ч эрх баригчдаас өргөн барьсан ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд дээрх мөрийн хөтөлбөрөөсөө эсрэг зүйлс олон байна хэмээн онцоллоо.
2014-05-14
1111:
sain shah zuv
2014-05-14
llllllllllllll mai:
bie unelegch bie unelegch
2014-05-14
uuuuuuuuuuuuuuuum:
*rdlag aa kkkkkk
2014-05-14