Цахим ертөнцийн эргэн тойронд

img

Тун саяханаас  цахим мөнгөний хулгай, дээрэм, тонуул  олны чихийг сортойлгон, нүдийг бүлтийгэсэн хэргүүд гарч эхэлсэн. Тиймээ энэ мөнгө гээч алганд багтах хэмжээний цаас юм шиг хирнээ, амьдралаас бүхий л зүйлийг авах, эрх мэдэл, эд хөрөнгө, хязгааргүй тэмүүлэл, даамжирвал шуналын охь гэлтэй.  Энэ л цааснаас болж хүн төрөлхтөн бид элдэв бусын үйл явдлуудыг үзэж туулсаар, амьдралын харгуй нь эргэлдсээр.

Орчин үед бүхий л зүйл  цахимжсаар,  яг л  Томс Фрийдманы бичсэн  Дэлхий бөөрөнхий биш, дэлхий зүгээр л хавтгай, тэрхүү хавтгайлагч хүчинг тэрээр тодорхойлсон шиг, цахим ертөнц дэлхийг хавтгайлж байна гэлтэй. Дэлхийн хөгжилд эцэс төгсгөл бий эсэхийг бидний хэнбугай нь ч одоохондоо үл мэднэ. Бид энэхүү ээлжит  сонирхол татам нийтлэлээрээ мөнгийг виртуал байдлаар хулгайлсан тухай мэдээллэхээр шийдэв.

Тун саяханаас  цахим мөнгөний эрэлт хэрэгцээ улам нэмэгдсээр.  Цахим юм бүхэн авсаархан, гарын дор, цаг хугацаа, орон зайг туулах замыг хэд дахин хэмнэж нугалдаг гэсэн санааг өөртөө агуулж байдаг билээ.

.

Касберскайгийн лабораторийн шилдэг мэргэжилтэнүүд дижитал эринд болж буй олон зүйлийн талаар судалж шинжилдэг. Тэдний энэ удаагийн гол зорилтот болгосон шийдэл нь цахим ертөнц дэх мөнгөний эрэлт хэрэгцээний асуудал байлаа.

Бүхий л банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ цахим системд шилжсэн нь дээрхи чиглэлийн хүрээнд аюулын харанга дэлдсэн гэхэд болно. 2013 оноос В2В гэж хэлж заншиж ирсэн бизнесийн байгууллагаас бизнесийн байгууллагынхан үйл ажиллагааны гол зорилтот обьект болох мөнгөний эргэлтийг сайжруулах арга хэмжээг авсан ч сэтгэл шулуудсан зоригтой уг алхамын ард учирч болох эрсдэл мохоох байсныг хараахан таниагүй байсан юм.  Тэрхүү  цахим мөнгөний нийт 98 хувь нь онлайн шоппинг, цахим бэлэн мөнгөний системээр арилжаалагддаг үйл ажиллагаан дээр суурилсан байна.  Нийт бэлэн мөнгөний шилжилт хөдөлгөөн буюу данс хоорондын гүйлгээ заавал банк руу очих шаардлагагүйгээр онлайн банк, төлбөр тооцооны систем, тэр дундаа  суурин компьютер, нөүтбүүкийг ашиглаж  байгаа нь нийт гүйлгээний 87 хувийг эзэлсэн байна. Харин 22,27 хувийг ухаалаг гар утас, таблет, мобайл девайсаар дамжуулан гүйлгээ хийсэн нь 22-27 хувийг тус тус эзэлжээ.

Нийгмийн олонхи аль тийшээ хэлбийнэ, эсрэг талын нөхдүүд уг хандлагыг баримталдаг нь бичигдээгүй хууль болсон. Ийнхүү тайлбарлаж байгаа нь олон цахим гэмт хэрэг, нийгмийн ийм байдлыг  ажиглан гаргасан хандлага гэж болно.  Бодоод үз л дээ,  Монголд 2008 оноос  Фейсбүүк гэх олон нийтийн цахим хуудас шиг зүйл биелэлээ олж эхэлсэн. Тухайн үед жишээ нь гэхэд л мэдээллийн цахим хуудсууд яваандаа өдөр тутмын аар шаархан, шар мэдээгээ үүгээр цацна гэдгийг хэн мэдлээ. Энэ бол зүгээр л нийгмийн олонхи  нэг зүйлд төвлөрвөл түүнд заавал дайсны фронтыхон анхаарлаа хандуулж, муу үйлээ хийж л байдаг.  Яг л үүнтэй адил нэгэн нь нөгөөдөө мөнгө өгөх процесс маань цахим байдалд шилжингүүт хийсвэр байдлаар замаас нь хэрхэн мөнгийг салгах талаар арга ухааныг сүвэгчилж байна шүү дээ. Ердөө л энэ байдал бидний амьдралд нэвт шувт нэвтрээд байгаа юм.

:

Хэдийгээр санхүүгийн халдлагууд нь хамгийн төвөгтэй ч нөгөө талаараа мэдээжийн богино хугацаанд их мөнгө олох арга бөгөөд бусдын алдаан дээр дөрөөлж мөнгө олно гэсэн үг. Саяхан онлайн байдлаар төлбөр тооцоо хийсэн байсан ба үлдэгдэл мөнгийг нь “Ddos” төрлийн халдлагыг ашиглан, хортой код уншуулах, эсвэл тухайн хэрэглэгч рүү спам имэйл явуулж, түүнийг идэвхижүүлсэн тохиолдолд энгийн нэгэн хэрэглэгч хохирогч  болох нь энүүхэнд ажээ.

 :

16 жилийн турш, Касберскай лаб-ын хамт олон бүх төрлийн цахим төрлийн гэмт халдлагууд, мөн түүнчлэн  санхүүгийн гэмт халдлагуудын эсрэг нилээн арга хэмжээ авч эхэлжээ. Ийнхүү тэдгээрийн эсрэг хариу арга хэмжээ авахад уламжлалт нөгөө хэдэн  аргуудыг ашигласан байсан бөгөөд нэмэлтээр сошиал инженерчлэлийн аргыг санхүүгийн цахим халдлагад ашиглаж байсан байна. Ерөнхийдөө энэ чиглэлийн халдлагуудыг дүгнээд үзэхэд санхүүгийн байгууллагуудын цахим хуудсыг фишинг төрлийн халдлага хийсэн ба сул цоорхой цэгүүдийг  олж тогтоон, програм хангамж, хортой программыг идэвхижүүлсэн хэрэг байсан юм. Санхүүгийн халдлагууд улам нарийн төгс төгөлдөр, алдаа мадаггүй болсоор, энэ нь хэрэглэгчийн аюулгүй байдлын системийг бүрэн мэдэрч ажиллаж чадаж байгаа гэлтэй. Касберскайгийн мэргэжилтэнүүд ойрын үеэс OSX,  андройд төрлийн гар утас дээр гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд эдгээр нь санхүүгийн өгөгдөл мэдээ мэдээллийг хулгайлах, дан ганц нөгөө л аюултай Трожанаас өөр аргуудыг ашиглаж байгаа бөгөөд тухайлбал фишингийг ашиглаж  хэрэглэгчийн мэдээллийг хулгайлж байна.

:

Касберскагийн үзэж байгаагаар: Касберский Лаб-ийн системийн аюулгүй байдлын дэд системийн бүтээгдэхүүний судалгаанаас үзэхэд дараахь байдлаар 2013 онд тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой санхүүгийн халдлагууд бий болжээ.

.

Үүнд:

  • 2013 онд санхүүгийн байгууллагад 31,45 хувийн фишингийн халдлага
  • 22,2 хувь банкуудад цахим хуудасны халдлага
  • 59,5 хувь нь банкинд фишинг халдлагад өртсөн ба үүний 25 нь олон улсын банк байжээ. Энэ нь 2012 оныхоос 2 дахин их өсөлттэй байгаа юм.
  • 38,92 хувь нь Мас компьютерийн халдлагууд өртжээ.

Фишинг халдлага: Фишинг бол цахим гэмт хэргийн энгийн нэг халдлага боловч биеэр жижиг ч бэлчээр томтой ажээ. Учир нь цахим гэмт хэргийг үйлдэж буй тухайн хүнээс зөвхөн программын мэдлэг шаардлагагүй бөгөөд цахим хуудас хийх мэдлэг л байхад хангалттай аж. Гол зорилго нь тухайн золиосолж буй этгээд нь тухайн  цахим хуудсанд зочилсон тохиолдол бүрт түүнийг цахим гэмт хэргийнхээ золиос болгодог ажээ.

Энэ нь хэрэглэгчтэй холбоотой чухал мэдээллийн сэжүүрийг илэрхийлэх гол зэвсэг болгон ашиглан, ямар нэгэн тоног төхөөрөмжөөрөө дамжуулан ямар нэгэн зүйл татаж авах болгонд хортой програмыг хэрэглэгчид рүү хайр найргүй явуулдаг байна.  Хэрэглэгчийн санхүүгийн өгөгдөл мэдээ мэдээллийг  хулгайлахын тулд фишингийн аргыг ашигладаг нь цахим халдлагын судалгаанаас илэрхий болжээ.

:

Халдлага ба хэрэглэгчид: Фишингийн өгөгдлийн сан нь тухайн хэрэглэгчийн компьютерт хадгалагддаг бөгөөд энэ нь өгөгдлийн санг идэвхитэй болгох холбоосуудыг агуулдаг байна.

2013 оны байдлаар фишинг халдлага нь дараахь хувьтай байгааг харуулсан бөгөөд нийт халдлагын 55 хувь вэб антифишинг, үлдсэн 45 хувь нь бусад системүүд гэжээ.

 

 Тус  лабораторийн судалгаагаар 2013 онд 39,6 сая хэрэглэгчид  фишинг халдлагатай нүүр тулсан бөгөөд 2012 оныхоос 2,32 хувиар илэрхий өссөнийг Касберскай лабынхан олж илрүүлсэн байна.

.

2013 оны байдлаар санхүүгийн чиглэлээр цахим халдлагад өртсөн улс орнууд

Өнгөрөгч 2013 дээрхи байдал  нь нилээн өөрчлөлттэй гарсан хэмээн Касберскайгийн шинжээчид үзэж байгаа юм.  Тухайлбал: ОХУ-ын хэрэглэгчид  АНУ-ын цахим хэрэглэгчидтэй харьцуулахад 9,19 хувиар  бага байгаа юм.  Харин  АНУ-ын уг өөрчлөлт нь 2013 онд 30,8 хувь, 2012 онд 17,56 хувьтайгаар тус тус нэмэгдсэн байна. Харин  ХБНГУ-ын статистик үзүүлэлт нь 9,32 хувь, 5,83 хувь зэргээр өмнөх оныхоос бага зэрэг өссөн байна.

Дээрхи улс орнуудын  статистик мэдээллээс үзэхэд харьцангуй ихэнхи улс орнууд нийтдээ халдлагын тоо хэмжээ буурсан байгаа бөгөөд энэ нь цогц хэмжээний домэйн нэрийн бүртгэлийн үйл явц, цахим гэмт хэрэгтэй холбоотой  хүчин зүлйсийг сайтар судалж дүгнэсний үр дүнд сайн чанарын хамгаалалтын бүтээгдэхүүн ашиглаж, тухай бүрд арга хэмжээ сайн авч байгаад хамаг учир байгаа аж. Ерөнхийдөө дэлхий даяар интернэт хэрэглэгчидийн тоо өсч байгаа нь  төрөл бүрийн цахим хуудас, сошиал сүлжээний сайт, онлайн шоппинг ихэссэнтэй холбоотой. Ихэнхи хүмүүс интернэт орчинд төрөл бүрийн цахим хуудаснаас янз бүрийн файл, аппликейшн суулгаж, татах нь фишинг төрлийн халдлагад өртүүлэх үндсэн гол шалтгаан ч болж байгаа гэж үзэж байна.

:

Фишинг юуг онилж байна вэ?

2012 онтой харьцуулахад энэ төрлийн халдлага эрс өссөн бөгөөд графикийн байдлаас үзэхэд хамгийн дээгүүр жагсаж байгаа нь сошиал сүлжээ 35,39 хувь, банк санхүүгийн байгууллагын үйлчилгээ буюу /банк, төлбөр тооцооны бүхий л систем, цахим дэлгүүр/ зэрэг нь 31,45 хувь, дараагаар нь имэйл 23,3 хувь, 2,33 хувьтай буюу хамгийн бага үзүүлэлттэй нь онлайн тоглоом, 7,53 хувь нь харилцаа холбоо, төрийн байгууллагуудын цахим хуудаснууд орсон байна.

Ялангуяа онлайн тоглоомын үзүүлэлт нь 2012 оны үзүүлэлтээс 3,14 хувиар,  имэйлийн үйлчилгээнээс ирүүлэх хуурамч мэдээлэл, вирус зэргээс үүдэх халдлага 10,5 хувь, мөн цаашлаад 8,5 хувиар тус тус буурсан явдал байлаа.

:

Санхүүгийн байгууллагуудын санаа зовж буй асуудлууд:

Санхүүгийн байгууллагуудын хувьд хамгийн их санаа зовоож байгаа асуудлууд нь хуурамч банкны төлбөр тооцооны систем, онлайн банкны цахим хуудсууд нь 11,92 хувь,  онлайн дэлгүүр 5,66 хувьтай, 5,37 хувьтай гарсан явдал юм.

 :

Төлбөрийн систем

Санхүүгийн төрлийн халдлагын бараг 90-ээд хувийг цахим төлбөр тооцооны систем болох Paypal, American Express, Master Card international, Visa or Western Union гэх зэрэг олон улсын төлбөр тооцооны системийг  хамардаг байна.

.

2013 оны төлбөр тооцооны системийн халдлагууд

Дээрхи графикаас үзэхэд Paypal цахим төлбөр тооцооны хэрэгслүүр хамгийн их халдлагад өртсөн байгаа бөгөөд дараагаар нь American Express 26.26 хувьтай, 11,63 хувь олон улсын мастеркард зэрэг оржээ.

:

:

4

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ УТҮГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ