“Яруу эгшиглэн” хамтлаг монгол ардын дуугаа өвлөн дуулна
“Яруу эгшиглэн” хүүхдийн хамтлаг анхны бие даасан “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” тоглолтоо хийх гэж буй тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Ардын урлагийн “Яруу эгшиглэн” хамтлаг нь анх 2007 онд “Монгол эгшиглэн” нэртэйгээр байгуулагдаж байсан ба 2011 оноос нэрээ сольж, одоогийн нэрээр уран бүтээлээ туурвих болжээ.
ө
7-10 хүртэлх насны зургаан гишүүнтэй тус хамтлаг ардын урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ хийдэг аж. Тэд уртын дуу, ардын богино дуу, исгэрээ, ерөөл магтаал, ардын харилцаа дуунаас бүтсэн 33 уран бүтээл туурвижээ. Мөн “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-2”, “Яруу эгшиглэн” гэх хоёр цомог гаргасан байна.
ө
Тэдний анхны бие даасан тоглолт энэ сарын 24-ны өдрийн 14:00, 16:00 цагуудад нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох юм.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ