Ц.Мөнхбаяр нарыг хорих ангиудад шилжүүлжээ
Галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны гишүүдийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сард болсон билээ. Давж даалдах шатны 10 дугаар шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ялыг оноосон юм.
а
Ийн шүүхээс ял сонссон тэднийг хорих ангиудад хуваарилжээ. Тухайлбал, Ц.Мөнхбаярыг Зайсан дахь нэгдсэн 401 дүгээр ангид, Ж.Ганболдыг 461 дүгээр ангид, Д.Төмөрбаатарыг Өвөрхангай аймаг дахь 423 дугаар ангид, Г.Болдбаатарыг 421 дүгээр ангид шилжүүлсэн байна.
а
Мөн тэд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын Дээд шүүхэд хандаад байгаа аж.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ