Хэргийн газарт хийх үзлэгийг чанаржуулна

img

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Хойшлуулшгүй ажиллагаанд анхаарах асуудал” сэдэвт зөвлөгөөнийг аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчид зэргийг оролцуулан зохион байгуулжээ.

:

Зөвлөгөөнөөр тус аймагт Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг их гарч байгаа учраас үүнийг бууруулах,  уг хэргийг  согтуугаар үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй байх, хэргийн газарт хийх үзлэгийг чанаржуулах. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хэргүүдэд Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл буюу “тарчлаах”  гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх  сайтар шалгаж байх. Гэмтлийн хөнгөн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тухай бүрт нь дүгнэж байх зэрэг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар  шийдвэрлэсэн байна.

:

Мөн аймгийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорууд   Хэргийн газрын үзлэг, шинжээч томилох, шинжилгээ хийлгэх, ул мөр бэхжүүлэх зэрэг  ажиллагаа  явуулахад гарч буй зөрчлүүдийг жишээ баримтайгаар танилцуулж  цаашид  шийдвэрлэх асуудлын   талаар санал гаргажээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
emnelegt hvchin hiideg emch bna sex mn orj vz
2014-05-21