Н.Батбаяр: Өнөөдрийн мөнгийг өнөөдөр л зарцуулна

img

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд сонирхсон асуултынхаа хариултыг сайд нараас авлаа.

й

Д.Сумъяабазар: Өргөн барьж буй төсвийн тодотголын асуудлыг 2013 тавдугаар сарын 24 нд, зургаан сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 14 баталж хуулиндаа өөрчлөлт оруулж байсан. Одоо дахин зургаан сарын дараа хуулиндаа өөрчлөлт оруулж өрийн босго нь  ч нэмэгдсэн байна. Гишүүд эх орныхоо төлөө л гэж ярьж байгаа. Хэн ч эсрэг юм ярихгүй гэдэгт итгэж байна.  Тиймээс бондуудаа улсын төсөвт суулгах, УИХ хяналтаа тавих ажлаа сайжруулж, Засгийн газраа хянаж чадахгүй байна. Засгийн газар улс орноо барьцаалж мөнгө зээлэх нь эх орныхоо төлөө хийж байгаа ажил гэж хараад байх шиг байна. Улаан сайд хэлж байна, өр зээл хоёрыг ялгах хэрэгтэй гэж байна. Одоо зээл байж болох ч ирээдүйд өр болно. Ингэж хэдэн жил явах гэсэн юм бэ. Бодит байдлаар хичнээн ТЭЗҮ хийсэн эдийн засгийн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлээд байгаа юм. Яг ямар төслөөр хийгдэж байна. Гудамж төсөл сайн. Гэхдээ энэ зарцуулсан мөнгийг хаанаас төлөх юм. Ханштай холбоотой асуудлыг гишүүд ярьж байна. Хичнээн ханшаар явах гэсэн юм. Ханшаа нэг болгох хэрэгтэй байна.

й

Н.Батбаяр: Чингис бондоор хэрэгжиж байгаа төслүүд бодлогын зөвлөл болон Засгийн газраар хэлэлцэгдээд тогтоол гараад хэрэгжиж байгаа. Техник эдийн засгийн үзүүлэлтгүй төсөл нэг ч байхгүй. Мэдээлэл нээлттэй байгаа. Бүх гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн очоогүй бол үдээс хойшхи хуралдаанаар ширээн дээр нь тавья. Та аөөрөө банктай хувийн хэвшилтэй хүн. Та ямар хүнд зээл өгдөг вэ. Ажлаа сайн хийдэг чадвартай  хүнд л зээл өгдөг. Тэрэнтэй адил дэлхийн жишгээр хамгийн өндөр хөгжилтэй улсууд хамгийн их зээлтэй байдаг. АНУ, Япон гээд л улс орнууд зээлнээсээ болоод өрөндөө баригдаад байгаа юм биш улс орондоо хийж бүтээх чадамжийг нэмэгдүүлэх гэж зээл авч байгаа юм. Энэ Засгийн газар их юм хийсэн. Өмнөх Засгийн газар хөрөнгө оруулалтаар орж ирсэн 330 сая ам долларыг  ард түмэнд халамж нэрээр тараагаад өгчихсөн. Оюутолгойгоос орж ирсэн мөнгийг ч халамжинд өгчихсөн. Гудамж төсөлд оруулсан мөнгийг чинь хэн төлөх юм гэж байна. Уулзвар хийх нь хэрэгтэй гэж байна. Тэгсэн мөртлөө мөнгийг хэн төлөх юм бэ гэж байна. Аливаа улс орон дэд бүтцээ өөрсдийнхөө хөрөнгөөр хийдэг. Улсын төсвөөс төлж, барихыг нь  хувийн хэвшил хийж ирсэн. Энэ хотын болон дэд бүтцэд хийх байгаа  төслүүд аймгийн төвүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалтыг 2022 онд төлнө. Урт хугацааны зээл гэдэг нь энэ. Өнөөдрийн мөнгийг өнөөдөр л зарцуулна.

ый

Ч.Улаан: Өнөөдрийн бодит ханш, Төсвийн төсөөлөлд тооцогдох ханш хоёрыг нэг болгочихож болдоггүй юм. Хоёр өөр асуудал. Нэг нь бодлогын ханш, нөгөөх нь бодит ханш. Далдыг харж чаддаггүй учраас бодлогын ханш, тухайн өдрийн ханш хоёрыг эртнээс тооцоолж төсвийн тооцоог гаргах аргачлал байдаггүй.

й

Чуулганы хуралдаан гишүүдийн саналаар үргэлжилж байна. Санал хэлж дууссаны дараа санал хураалт явагдаж, гуравдах асуудал болох Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ