“Бардо” удахгүй нээлтээ хийнэ

img

“Бардо” хэмээх өвөрмөц нэртэй нэгэн уран бүтээл монголын кино ертөнцөд удахгүй орж ирэх гэж байна. Уг киноны зохиолыг Б.Баярмагнай бичиж,  ерөнхий найруулагчаар нь МУГЖ А.Энхтайван ажиллажээ.

ө

“Бардо” гэдэг нь хоёрын хооронд, аливаа оршихуйн завсар гэсэн утгыг илэрхийлсэн Түвд үг аж. Кинонд зургаа дахь мэдрэхүйн тухай өгүүлэх гэнэ. Ингэхдээ хорвоод үлдсэн бяцхан хүүгийнхээ төлөө санаа зовсон залуухан бүсгүйн сүнс, хүний ертөнцөөс шар хантаазтан Алагааг сонгоно. Ингээд түүний тусламжтайгаар өөрийн сэдсэн зүйлсээ хийж эхэлдэг байна. Залуухан бүсгүйн сүнс хүний ертөнцөд багахан хугацаанд саатаж, хүүгийнхээ төлөө юу хийхийг “Бардо”-гоос тольдоорой.

ө

Тус киноны дүрүүдэд МУСТА Ц.Төмөрхуяг, н.Батсумъяа, н.Оюунзул, МУГЖ Ц.Төмөрбаатар, Л.Эрдэнэ-Очир, Т.Борхүү, Б.Батжаргал, Б.Болор, З.Отгонлхагва нар тоглосон байна.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

123456:
балай юм, ийм фирменный дэлгүүр нээгдэх нь гэж бодлоо.
2014-05-16