Бүх мэдээлэл нэг дор

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2014 оныг иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг өргөнөөр ашиглах жил болгон зарлажээ.

а

Энэ хүрээндээ ШШГЕГ-ын харьяа Хорих 433 дугаар ангид мэдээллийн киоскыг ажиллуулж эхэлсэн байна. Эндээс иргэд хорих 433 дугаар ангийн танилцуулга, дотоод журам, тэргүүний хүмүүжигчийн урамшуулал тогтоох журам, ялтанд шагналын хоног олгох, тэнсэн суллах журам, ялтныг мэргэжлийн түр сургалтад хамруулах, шалгалт авах, мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгох зэрэг мэдээллийг авах боломжтой аж.

а

Өмнө нь энэхүү мэдээллийг хорих ангийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээс авдаг байсан бол одоо мэдрэгчтэй дэлгэц, дууны өсгөгчтэй киоскоос авч болох нь. Цаашид бусад хорих ангиудад энэ киоскыг байрлуулж, мэдээллийн агуулга, багтаамжийг улам нэмэгдүүлэх юм байна.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ