Төрийг тогтвортой болгох Н.Алтанхуягийн овжин нүүдэл

img

Эдийн засгийн хүндрэл дээр төрийн хямрал нэмэгдвэл хярамцаг болж таарна. Засаг толгойлж байгаа АН-ын нэр хүнд шавхайтай хутгалдан,  олон нийт байтугай гадаад ертөнц монголчуудын тамын тогооны үлгэрийг хараад халаасаа хамхин зугтах байв.
5
Гэвч сүүлийн хэд хэдэн удаагийн цохилтоос Н.Алтанхуяг Засгийн газар болоод намынхаа нэр хүндийг аварч үлдэж чадлаа. Ямартаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үеэр сөрөг хүчний жинтэй удирдагч Ө.Энхтүвшин Ерөнхий сайдын овсгоотой нүүдлийг үнэлэн эрхий хуруугаа гозойлгож байхав. Шахаанд орж үзсэн хашир хүний хувьд Н.Алтанхуягийг булзах зай, буцах замгүй байдлаас хэрхэн самбаачлан гарахыг анзаарч мэдэрснийх биз ээ.
4
Хууль зүйн салбарыг сүүлийн хоёр жил толгойлж, шүүхийн шинэтгэлийг гардан эхлүүлж, хуулийн тогтолцоонд жинхэнэ ардчилсан салхи сэвэлзүүлж буй Х.Тэмүүжинг суудлаас нь хэрэв огцруулж орхисон бол АН залуустаа халгаатай гэсэн хар тамга жинхэнэ утгаараа батлагдах байв. Нөгөө талаар АН-ын толгойлсон Шинэчлэлийн засгийн газрын төвшин байдал алдагдан, суудал сондгойрсон сул засаг шавхайд хутгалдахад ойрхон байлаа.
.
Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг морин жил гарснаас хойш хэт улстөржин үндсэн ажлаа бараг л мартаад байгаа хүний өөрийн намын улстөрчдийн үзэл бодлын үзүүрт үнэнийг хүргэж чадлаа.
Хаврын синдром эхэллээ хэмаээн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдэгдэж байсан. Үнэндээ эдийн засгийн хямрал дээр дөрөөлсөн улс төрийн хаврын синдром ужиграх талдаа ороод байна. Товчхондоо бол УИХ бүрэн эрхийнхээ нийт хугацааны бараг л ихэнхийг Н.Алтанхуяг болон түүний засгийн газрын сайдуудыг шүүмжилж барав. Хууль тогтоох, батлах гол  байгууллага маань ийнхүү улстөржиж, хэн нэгний өргөдөл гомдол, өмд гутал, өмч хөрөнгийн асуудлаар маргалдан, огцрох огцрохгүйн төлөө товч  дарсаар суух нь хэр зохистой юм бол? Сүүлдээ тоглоом нь шоглоом болж ам.долларын ханш Засгийн газрын асуудлыг хэлэлцэх тоолон чангардаг зуршил бараг л тогтлоо.
4
Дэлхийн эдийн засаг, улс төр тогтворгүй байгаа энэ үед монголчууд дотооддоо эв нэгдэлтэй, дотроо бодолтой байх учиртай. Крымын асуудлаас шалтгаалан Оросыг хянах түшиц газраар Америкчууд Монголыг нууцхан нэрлээд байгаа. Дэлхийн зах зээл дээр ашигт  малтмал, түүхий эдийн үнэ урьд байгаагүй хэмжээнд унаж, уул уурхай түшиж амьдардаг олон улс орон хямраад байна. Гэтэл монголчууд байшингаа барьж, ноолуураа самнаж, ургацаа тариалж, унаа тэргээ уралдуулсан хэвээр байгаа нь Засгийн газар ажиллаж байгаагийн шинж бус уу? Н.Алтанхуяг хажуугаасаа хаврын синдромоор хашуулж, дэргэдээсээ УИХ-аар шахуулж, урдаасаа Х.Баттулгаар замаа бөглүүлж, араасаа ард түмний асуулгаар ээрүүлэн их л хүнд нөхцөлд ажиллаж ирлээ. АН-ын байгуулсан Шинэчлэлийн засгийн газрыг унагах зорилгоор удаа дараагийн цохилтууд ирлээ. Давхар дээлээ тайлах хууль, Х.Тэмүүжинг огцруулах асуудал, Х.Баасанхүүгийн өргөдөл, Х.Баттулгын халагдах санал гэхчлэн тоочоод байвал сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явдлууд бүгд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад чиглэжээ. Гэвч Н.Алтанхуяг засагтай ноцолддог нөхдийг замын дунд саатуулж, АН-ын бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн тулд  туйлбартай урагшилсаар байна.
3
Х.Баттулгын өргөдлийг авч хэлэлцээд 78,6 хувийн саналаар УИХ-ын гишүүд сайд асныг ажлаа хүлээлгэн өгөхийг дэмжлээ. Энэ нь АН цаашдаа Шинэчлэлийн засгийн газрын бодлого хийгээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд санал нэгтэй нэгдмэл байгааг харуулсан гэж хэлж болно.
4
Ажил хийх дургүй, танхимын ажилдаа дотоод зөрчлөөрөө ханддаг сайдыг явуулж, нэг үзэл бодлын дор цааш алхах нь зөв гэдэг дээр АН-ынхан ийнхүү санал нэгджээ.  Нөгөө талаар уснаас намаа болон танхимаа, өөрийгөө хуурай авч үлдэн, үүгээр ч тогтохгүй АН-ын эв нэгдэл, нэр хүндийг хамгаалан тогтож байгаа нь Н.Алтанхуягийн удирдах арга барилын онцлог байж болох талтай.
4
Төрийг тогтвортой байлгахын төлөө  хийж буй Н.Алтанхуягийн оновчтой нүүдлийг дэмжиж, Ө.Энхтүвшинтэй хамт Like дарахаас өөр гарц харагдахгүй байна. Учир нь бидэнд өөр хямрал хэрэггүй, төрийн хямрал бүүр ч хэрэггүй билээ.
6
Эх сурвалж: Үндэсний шуудан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
altanxuyag saidiig demjij bainaa zamiin dundaas noxdoo xayad muridag xaltmaa battulgaas xamaagvi deer xvn vmaa gedgiig bid ch xarlaa ard tvmen ch xarlaa man ch xarlaa gej
2014-05-17
zochin:
altanxuyag saidiig demjij bainaa zamiin dundaas noxdoo xayad muridag xaltmaa battulgaas xamaagvi deer xvn vmaa gedgiig bid ch xarlaa ard tvmen ch xarlaa man ch xarlaa gej
2014-05-17
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. оху-д сургана. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-16
зочин:
ерөнхий сайдад амжилт хүсье.гэр бүлийн хөдөлмөрч хүмүүжил насан туршид нь дагаж,засаг удирдахад ч хэрэг болж байна аав ээжид нь баяр хүргэе .
2014-05-16
иргэн:
алтанхуягаа баяр хүргэе тэвчээр сэтгэлийн хат бна шүү ажлын амжилт
2014-05-16
иргэн:
алтанхуягаа баяр хүргэе тэвчээр сэтгэлийн хат бна шүү ажлын амжилт
2014-05-16
лааз:
ийм 9 тэй байснаас байгаагүй нь дээр
2014-05-16
kapitalizmiig algasch:
amerik bol capitalistaar gantsaaraa udirdan noerhoh huseltei uls mongol busad ulsiig duuriaj amerikaas bolgoomjilj togtvortoi amjirgaag heregjuulhene chuhal ooroor helbel hamt olonch niigmiig togvortoi barimtlah n chuhal
2014-05-16
azazaz:
an bolon mongol uls iim darga, eronhii saidtai bgaa n hamgiin tom az shuu neeree. ene hunees oor hench ingej emneg hangal shig yumnuudiig eviin olood avaad yavj chadahgui. yostoi yamar ih tevcheer setgeliin hattai gemeer hun yumdaa. oor ch yu gehev...
2014-05-16
sdvdsabgvsf:
ene uheesee
2014-05-16
иргэн:
банкууд саяхан 20 сая ам доллар зах зээлд нийлүүлжээ .үүний зөвхөн 5-10 хувь нь бараа бүтээгдхүүн болоод буцаж орж ирнэ. бусад нь усанд хаясан чулуу шиг алга болж байгаа.монголд байгаа хятад , солонгос , вьетнам иргэд аж ахуйн нэгж,тэдний ар талыг бид тэжээж байна гэсэн үг.тэд төгрөгийг валют болгоод гадагш нь зөөгөөд байгааг харж байгаа биз дээ.үндэсний баялаг дотоодоо шингэхгүй гадагшаа урсаж алга болж байна гэсэн үг дээ.мөнгний ухаалага бодлого дутагдаж байна даа
2014-05-16
зочин:
алтанхуяг шиг ан -ыг аваад явж чадах хүн ан-д байхгүй. засаг төрийг унагах гэж ман, ан-ын доторх дайснууд, фракцууд, элбэгдоржтонгууд,з.энхболдтонгууд дийлсэнгүй. үнэхээр эд нар ичихэд яадаг байна. ёстой балиар луйварчид.......
2014-05-16
gonh:
tsoonhiin taliig barimtalj tuilshirch bolohgui ee
2014-05-16
llllllllll:
enhtuvshin min gantsaaraa shiidver gargaj chadaagui n az bolj
2014-05-16
чотгор :
баяд ч дорвод ч монгол гэдгииг буу март ? монголын толоо гэх сэтгэлтэй бол хэн ч байсан яадаг юм вэ ? монголоо худалдсан женког монгол гэх уу ? сингапурын хужаа гэх уу ? солонгос гэх юм уу ? урвагч урвагчаараа улдэнэ ? монгонии толоо тамын эзэнд сунсээ худалдсан хулгайчииг там хулээнэ ?
2014-05-16
тогтох:
төр барина гэдэг гаднаас харахад амархан, өөрт тулаад ирэхэд амаргүй даваа. ман олон жил төр барьсан одоо юундаа боож үхчих гээд хор найруулаад байдагийг ойлгохгүй юм. ан- аа дэмжээд зангарагтайхан байвал харин ч ард иргэд дараа сонгуульд дэмжинэ. гэтэл арга нь барсан хүн шиг аахар шаахар зүйлээр шүүмж хийгээд л өөрсдийгөө өрөвдөлтэй харагдуулаад байх юм. би насаараа ман гишүүн явсан, ардчиллыг ч дэмждэг. аль нам хэний төлөө юу хийж байсан, одоо юу хийж байгааг жирийн хүмүүс хараад ойлгоод байна. ан арай л хурдтай, эрсдэлээс айхгүй ажиллаад байх юм. нам нь дотроо ч ардчилалтай харагдаад байх юм. бямбацогт яагаад хүмүүс өлсч байна ч гэх шиг муу ерлоод байгаам вэ? иргэдэд ждү дэмжих зээл өгснөөр ахимаг насныхан харин ч ажилтай болж арай л амьдрал дээшилж байна ш дээ. өөрийн намынхныг харахаар өмнөөс нь ичиж байна шүү.
2014-05-16
2222:
монголоо худалдсан хутган уймуулэгчээс салсан сайн болсон шуу ? наад нохрииг чинь тэнгэр гэсгээх болтгугай гэж ероое ? дэндуу маанаг нохор юм , нэг сингапурын хужаа , оросуудаар менежмент хиилгээд мундаг болж жаахан явах шив дээ ? унэндээ холдуу новш л доо ?
2014-05-16
togtoh:
баттулгаас салсан нь зөв. жирийн иргэд хажуугаас нь харахад хүртэл х.баттулга хүн дарамталдаг нь мэдрэгддэг. боловсрол нимгэн гэдэг нь ч шууд ажиглагддаг. ардчилалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж байна. гэхдээ ардчиллын үйл хэрэгт оролцсон гээд хийж чадахгүй байж сайд хийх гээд зүтгээд байвал тэнэг асудал. хувийн ашиг сонирхол өндөртэй нь ч эгэл бидэнд мэдрэгддэг. манай төрд жинхэнэ төрийн түшээ хэрэгтэй хүнд хэцүү үе байхад заавал ийм амбицитай дөргүй бух шиг зүтгэдэг хүн хэрэггүй. гадаад улс орны байдал тун асуудалтай байна. яаж ийж байгаад хямралд нэрвэгдэж өлсөхгүй, дутагдахгүй давах нь чухал үе болж байна . ер нь өр зээлгүй улс орон хаана байнаа? авсан зээлээрээ бүтээн байгуулалт хийгээд авдаг нь зөв. эрчим хүчний хараат байдлаас гармаар байна. нефтээ боловсруулдаг болмоор байна. аль болох өөрсдөө өөрсдийгөө авч явж чаддаг байх хэрэгтэй. украйныг хар. оросууд чаддаг юмаараа хэрэхн боож байгааг хар лдаа. төрийн асуудлыг мэдэхгүй байж юм юманд оролцож төрийн түшээдээ харааж загнадагаа болимоор юм.
2014-05-16
монгол:
хогийн зальтай баяд. улсаар маань тоглоод дуусаж байна. тэр анаараа л тоглодог юм байгаа биз. зайл цаашаа.
2014-05-16
монгол:
хогийн зальтай баяд. улсаар маань тоглоод дуусаж байна. тэр анаараа л тоглодог юм байгаа биз. зайл цаашаа.
2014-05-16
yanaa ene odoo:
eeriigee ingej bichuuleed yana ene odoo . ikh l sandarch bna daa
2014-05-16
sssss:
захиалгат гээд байгаа нөхөрт тэгээд төр тогтворгүй үргэлж огцорч огцруулж байх ёстой юу. ийм хэцүү үед эв нэгдэл төрийн тогтвор хөрөнгө оруулагчдыг татахад хэрэгтэй биздээ. ман ялагдаж сураагүй эрх мэдэлээ алдсандаа боож үхэх гээд үргэлж засгаар оролдож байгаа нь арай хэтэрхий харагдаж байна. засгийн эрхэнд гарах, 2017 онд ерөнхийлөгчөөс буухал ерөнхий сайд намын дарга болох гэсэн элбэгээгийн шунал 2014 онд засаг огцорсноор бэлтрэг энхболдоор дамжин ээбийд очих ёстой байсныг л зогсоосон гэж бид ойлгож байна. женко ан-хаа олонхи, ман-ынханы дэмжлэг авахгүй гэдгээ ойлгож хариуцлагаас зугатлаа. энэ засаг эцсээ хүртэл үзээд алдая, багтайгаа байя гэсэн нь юун буруу гэж . хүчтэй сайдуудтай байх нь алтанхуягт ашигтай. гаднаас орж ирсэн сайдтай * засгийн газар байж яахий. тэхлээр тэнцвэргүй тулаанд тэсвэр гаргаж давж гарсан алтанхуягийн тэвчээрийг гайхаж байна. ийм хүн заавал санасандаа хүрч чаддаг болохоос ээбий шиг уран үгээр донгодохоос цаашгүй амьтадыг бид үзхээр боллоо. бэлтрэг энхболд баабарын хэлснээр бие жиижг ч санаа нь том жамуух гэсэннь оносон үг. ийм хогийн сав ухаж цоожны нүхээр шагайсан хүний мууд дурлахаас өөрөөр томхон алсыг хардаггүй хүнээр засаг нам удирдуулбал шууд нурааж талцуулах нь нэгэнт намын хамт олонд тодорхой болсон. бэлтрэг намын дарга болбол ан арван толгойтой атгаалжин мангас болно.
2014-05-16
dawaa:
heseg zuuriin hymral bhoo ergeed buh yum saihan boloh bailguide, bnga negnee shuumjleh bish demjij negdmel bh heregtei bn mgl chuudaa
2014-05-16
bold:
ter ni ch yakhav ard tumnii amidral udruus udurt muudaj baigaag yaaj saijruulakh ve alivaa jmand khyazgaar gej b.dagiig ene khulduu medej b.gaa jm uu daa khuurkhii neg tesrevel ch budaa bolgono shuu dee maligar khudalch khulgaich tsarailsan altantuyaa p..., mini
2014-05-16
zochun:
unen heljee ternees uur hun bol garaa deesh bolgood buuj ugsun bgaa
2014-05-16
үнэн:
үнэндээ л тийм байна. 7 голтой ерөнхий сайд юм. ямартаа булгиад эзнээ тогоодоггүй хангал азарган дээр ийм удаан тогтсон намын дарга түүхэнд байхгүй.
2014-05-16