"Хаврын гоёл"-ын шилдгүүд өнөөдөр тодорно
2014-05-16

Дизайн урлагийн чиглэлээр суралцдаг оюутан сурагчдын дунд жил бүр зохиогддог “Хаврын гоёл” наадам энэ сарын 10-нд нээлтээ хийсэн юм. Тус наадам нь тавдугаар сарын 10-16-ны хүртэл үргэлжилсэн бөгөөд оролцож буй сургууль бүр зохион байгуулагчдын гаргасан хуваарийн дагуу бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, хувцас загварын шоугаа танилцуулжээ.

а

Өдгөө 19 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус наадамд Соёл урлагийн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль болон “Сити” дээд сургууль зэрэг загвар, дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиуд оролцсон байна. Тэгвэл тэдний дундаас шилдгүүд нь өнөөдөр тодрох аж.

а

В.Бат

Shuud.mn
Сонин хачин