Ачиж явсан машинаа унагаасан уу
Хэдэн минутын өмнө Төв шуудангийн уулзвар дээр Тоёота Прадо маркийн УБЗ 33-89 улсын дугаартай автомашин унасан хэрэг гарлаа. Ослын газар замын цагдаагийнхан ажиллаж, осолдсон машиныг ачсан байна. Харин машин яагаад унасан нь тодорхойгүй байна. Зарим сурвалжийн мэдээлж байгаагаар ачилт хийдэг машин ачиж явсан тээврийн хэрэгслээ унагаасан хэмээн мэдээлж буй. Энэ талаар тодруулан, удахгүй хүргэх болно.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ