Монголын хориход Малайзын иргэн нас баржээ
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нар мэдээлэл хийлээ. Тэд хүний эрхийн талаар, тэр дундаа хууль, шүүхийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Энэ он гарсаар урьдчилан хорих 461 дүгээр ангид ял эдэлж байсан таван хүн нас барсан байна. Тэдний нэг нь Малайз улсын иргэн байжээ. Үлдсэн дөрөв нь монгол иргэд бөгөөд тэдний нэг нь Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан юм. Түүнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хорьж, эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас амь насаа алдсан гэсэн мэдээлэл Хүний эрхийн дэд хороонд ирсэн байна. Тиймээс үүнийг шалгана гэдгээ мэдээлэл хийгчид дуулгаж байв.
а
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдан хорих, олон хоногоор саатуулах зэрэг олон үйлдлүүд хорих анги болон мөрдөн байцаах явцад гардаг байсан. Үүнийг өөрчлөхийн тулд УИХ дахь Хүний эрхийн дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо ажиллах ёстой. УИХ-аас баталж байгаа хууль эрхзүйн шинэчлэлийн хуулиуд үүнийг шинэчлэхээр батлагдсан. Цаашид хүний эрхийг дээдэлсэн хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхээр УИХ ажиллах болно” хэмээн мэдэгдлээ.
а
Сүүлийн 10 жилийн судалгаагаар хорих байранд амь насаа алдсан хүний тоо 210-т хүрч, 2005 онд хамгийн их буюу 35 хүн, 2012 онд хамгийн бага буюу 12 хүн амь насаа алджээ. Тэдний дийлэнх нь сүрье, зүрхний шигдээс, бөөрний дутагдал зэрэг өвчнөөр амиа алддаг байна. Тиймээс хорих байгууллагуудыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэхийн тулд хууль, шүүхийн шинэчлэлийг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ гэдгийг гишүүд онцолж байлаа.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ