Булган аймагт хоёр хүүхдээ шатаасан хэрэг гарчээ
Саяхан хоёр эмэгтэйн амийг зэрлэгээр хөнөөсөн гэмт хэрэг гарсан. Уг хэргийн дуулиан намжаагүй байтал хүүхдүүдээ шатаасан аймшигт хэрэгт өчигдөр гарсан байна. Булган аймгийн Орхон сумын Хөшөөт багийн иргэн Ё гэгч өөрийн хүүхдүүд болох таван настай С, нэг настай С нарыг “Бонго” маркийн машиндаа түгжиж байгаад шатаасан гэнэ.
1
Энэ тухай Булган аймгийн Цагдаагийн газартай холбогдон тодруулахад “Ийм хэрэг үйлдэгдсэн. ЦЕГ-аас томилогдсон албан хаагчид болон манай цагдаагийн газрын ажилтнууд хэргийг шалгаж байгаа. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариулт өглөө.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ