Эрдэнэт үйлдвэрийнхэн нийслэлд "нүүж" иржээ

img

Геологи, уул уурхай, газрын тосны салбарын 26 байгууллага төв талбайд цуглаад байна. Уул уурхайн яам, ШУТИС, Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Петровис, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар зэрэг байгууллага энэ өдөр нэгэн дор цуглаж, үйл ажиллагаагаа танилцуулж байна. 2014 оныг Зам тээврийн яамнаас "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан. Тиймээс баялаг бүтээгчдийг дэмжих, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, шинээр хууль батлах зэргээр бодлогын хүрээнд хийж буй ажлаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг нээлтийн үеэр танилцуулж байлаа. Монгол Улсын хөгжлийн түүчээ салбар болсон геологи, уул уурхай, газрын тосны салбарын ажлаа танилцуулах өдөрлөгт өндөр ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн нэгэн хамт олон бол Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийнхэн. 400 орчим километрийн алсаас Улаанбаатарыг зорин ирж, нийслэлчүүдэд хийж бүтээж буй бүхнээ танилцуулахаар ирсэн нь энэ.

g

Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын төрийн өмчийн "Ростехнологи" корпораци эзэмшдэг. Тус үйлдвэрийн Хүдрийн ил уурхайгаас жилд 28 сая 900 мянган тонн хүдэр олборлодог аж. Харин баяжуулах фабрик жилд 25 сая 650 мянган тонн хүдэр боловсруулан, 23-25 хувийн зэс агуулсан 510 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Энэ амжилтаараа Эрдэнэт үйлдвэр Ази тивд тэргүүлэгч болсон 10 уурхайн тоонд багтжээ. Үүнийг батлах нэг баримт бий. Зэсийн үйлдвэрлэлийн томоохон зах зээл болсон Хятадын зэсийн баяжмалын импортын найман хувийг Эрдэнэт үйлдвэр дангаараа бүрдүүлдэг байна. Энэ нь Монгол Улсын зөвхөн импортлогч болон бус экспортлох бүтээгдэхүүнтэй, тэр нь дэлхийд үнэлэгддэг гэдгийг харуулж байгаа юм.

g

Эрдэнэт үйлдвэрийнхэн геологи, уул уурхай, газрын тосны салбарын нээлттэй өдөрлөгт 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд 35 жилийн түүхээрээ СТӨ-нд үзэсгэлэн гаргаж, "Гэрэл цацарсан Эрдэнэт" тоглолтоо нийслэлчүүдэд толилуулах гэж байна. Энэ бүрэлдэхүүнд багтсан "Эрдсүлж" ХХК гэхэд 23 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг стандартын шаардлага хангасан хувцсаар хангадаг аж. Нэг жилд 12 000 хос хувцас үйлдвэрлэн гаргадаг тус үйлдвэр 2005 оноос Гоёл наадамд оролцож, шилдэг загварын шагналыг жил бүр авсан том амжилттай юм байна.

g

Өдөрлөгийн үеэр Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсийн тэргүүлэх механик инженер А.Отгончулуунтай цөөн хором ярилцсан юм.

g

-Холоос зорьж ирсэн учраас нийслэлчүүдэд дуулгах сонин, цөөнгүй үзүүлж харуулах зүйлтэй ирсэн байх. Ямар бүрэлдэхүүнтэй ирэв? Нийслэлчүүдэд ямар мэдээлэл өгөх гэж байна вэ?

g

-Монгол Улсын хэмжээнд уул уурхай зогсонги байдалтай байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэр хэвийн ажиллаж байгаагаа харуулахын тулд зорьж ирлээ. Бид нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй, 200 орчим хүнтэй ирсэн. СТӨ-нд бид үзэсгэлэнгээ дэлгэсэн байгаа. 35 жилийн хугацаанд бид юу хийж бүтээв, юуг хийж сурав гэдгээ харуулахаар бүрэн хэмжээний үзэсгэлэнтэй ирсэн. Мөн урлагийн бригад бүрэлдэхүүн маань багтсан байгаа.

Манай үйлдвэр өөрийн хүчин чадлыг нэлээд өндөр ашиглаж, 26 сая тонн хүдэр боловсруулж, амжилтаа бататгалаа. Энэ хэмжээгээрээ улсын төсөвт чамлахаараа хөрөнгийг төвлөрүүлж чадаж байна. Уул уурхай бол эрсдэлтэй салбар. Энэ эрсдлийг үүрч, амжилттай ажиллаж байгаа нь бидний 35 жилийн хугацаанд олж авсан туршлага гэж хэлж болно.

g

-Улсын төсөвд чамгүй хөрөнгийг төвлөрүүлдэг. Мөн уул уурхайн салбарт голлох үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл өргөн хүрээтэйгээр Монгол Улсын хөгжилд Эрдэнэт үйлдвэрийн оруулж байгаа хувь нэмрийг та хэрхэн тодорхойлох вэ?

g

-Маш товчхоноор хэлбэл "Айлын том хүү" гэж хэлж болно. Монгол Улсын уул уурхайн "том хүү" гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Бид Оюу толгой гэсэн дүүтэй боллоо. Бид хамтдаа Монгол Улсын хөгжлийн төлөө чамгүй ихийг бүтээнэ.

g

-Эрдэнэт үйлдвэрт хичнээн хүн ажилладаг вэ?

g

-Өнөөгийн байдлаар 6000 гаруй хүн ажиллаж байна. Тэдний дунд цөөн тооны орос мэргэжилтэн бий. Энэ нь уул уурхайн салбарын нарийн мэргэжлийг монгол инженер, монгол мэргэжилтэн, монгол ажилчид эзэмшиж чадсаныг харуулж байгаа юм. Монгол хүн уул уурхайн салбарыг нэлээд өндөр хэмжээнд аваад явах боломжтой болсон гэсэн үг. Бид хүнээ чадавхижуулахын тулд нэлээд ажлыг хийдэг. Оюутолгойн хүний нөөцтэй хамтарч, цөөнгүй сургалтыг явуулсан. ШУТИС-ийн Эрдэнэтийн салбар сургуульд уул уурхайн зургаан мэргэжлээр хүнээ сургаж байна. Үүний зэрэгцээ бид шинэ техник технологийг зоригтой нэвтрүүлж байгаа. Энэ бидний бас нэг давуу тал.

g

-Шинээр нэвтрүүлж байгаа техник технологийнхоо талаар тодруулахгүй юу?

g

-Баяжуулах фабрик дээр гэхэд шинэ бутлууруудыг тавьсан. Нунтаглан баяжуулах хэсгийнхээ тээрмийг сольж байна. Шүүн хатаах хэсэг дээрээ хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай төхөөрөмжийг суурилууллаа. Бид жилдээ 35 сая тонн хүдэр боловсруулах зорилго тавьсан байгаа. Үүнд хүрэхийн тулд техник технологио шинэчилсэн. Цаашдаа ч үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийж, техник технологио шинэчлэн сайжруулна.

g

В.Бат

Гэрэл зургийг Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bondook:
erdenet uildver uneheer l uul uurhai nam zogsood manius ni ajilgui hevtej bhad mundag ajillaj bgaa shde.uneheer udirdlaga ni zov ued busee changalj ajilluulj chadaj bna shd
2014-05-19
даваацэрэнд:
200 хуний зардал гэж их тоо гарна. эдийн засаг хунд байхад ингэх шаардлага байсан л юм байх даа. менгеер ингэж тоглож болдог юм байх даа
2014-05-18
эрдэнэт:
сурталчилгаа хийгээд байдаг. бодит байдал дээр удирдлагын алдаатай шийдвэрээс болоод эрдэнэт уйлдвэр хунд байдалд байна. ууж идэхийн дон шуглэсэн бор-ондерийн 3 хун нийлж энэ уйлдвэрээр тоглож байна. даваацэрэн бол жижиг хэмжээний тархитай жижиг гарын менежер, юм юманд хутгалдсан, нэг л их хун загнасан юу ч мэдэхгуй хун байнаа. баттулга гээд захирлын туслах захирлаас илуу эрх дархтай лексус 570 унасан хуний нуур хардаггуй эр эрдэнэтийг баллаж байнаа.
2014-05-18
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. оху-д сургана. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-17