Вагон зүтгүүрийн хос дугуйг дотооддоо үйлдвэрлэжээ
Чингис хааны талбайд өнөөдөр Зам, тээврийн салбарынхан ажлаа танилцуулах нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт Зам, тээврийн яам болон ИНЕГ, “МИАТ” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Авто замын хяналт эрдэм шинжилгээ, судалгааны төв, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв, Далайн захиргаа болон төслийн нэгжүүд, салбарын хувийн хэвшлийн байгууллагууд оролцов.
й
Өдөрлөгийн үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын хэмжээнд явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулахын сацуу харъяа байгууллагуудын үйлчилгээг газар дээр нь нэгдсэн байдлаар үзүүлж, гарын авлага, танилцуулга тараасан юм. Энэ үеэр тус салбарт шинээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд болон төмөр зам, онгоц, гал тэрэгний үзмэрүүд үзмэрүүд иргэдийн анхаарлыг татаж байсан бол хүүхдүүд эко автобусыг илүүтэй сонирхон зургаа авахуулж байлаа.
й
Салбар тус бүр өөрсдийн байгууллагад хийгдэж байгаа амжилт бүтээлийн талаар танилцуулсан. Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газар энэ жил Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 89 жил, ирэх онд 90 жилийн түүхт ойг тэмдэглэх аж. Энэ хүрээнд Иргэний нисэхийн салбарыг дэлхийн агаарын тээврийн нэгэн бүрдэл болгож, бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэнэ. Сонирхуулахад, манай улсын Иргэний агаарын тээврийн салбарт “МИАТ”, Аэромонголиа, Изинес эйрвиз, МАК, Геосан, Хүннү Эйрланс, Блю скай авэйшн, Тэнгэрийн Улаач шинэ, Томас эйр, А-Жет авэйшн гэсэн 10 компани үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
й
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” –ын Вагоны аж ахуйн албаны дарга, Техникийн ухааны доктор, МУ-ын зөвлөх инженер Л.Болд хэлэхдээ "Бид галт тэрэгний модон материалыг хуванцараар орлуулах технологийг нэвтрүүлж байна. Бүтээгдэхүүний үнийн хувьд модон материалаас үнэтэй гарч байгаа ч хоёр дахин илүү эдэлгээтэй. Мод огтлохгүй, байгаль орчноо хамгаалах гарцийг бид олсон. Цаашид вагоны бүх түүхий эдийг хуванцараар орлуулах ажлыг хийж, хэрэгжүүлнэ. Түүхий эд нь гялгар уут, хуванцар савыг вагоны шал болгон үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлсэн мэргэжлийн хүнээс бид худалдаж авч байгаа. Тодруулбал, ГОК-оос гарч байгаа хаягдал гялгар уутыг хайлуулаад хийж байгаа эхний бүтээгдэхүүнүүд юм. Бид одоогоор бүтэн нэг вагоны шалны банзыг үүгээр орлуулж хийсэн. Эдэлгээний хугацаа нь модон материалаас 1.5-2 жилийн илүү байх юм. Галт тэрэг нь 2 жил болоод засварт ордог тэр үед оношлогоо хийж солих материалуудыг нь сольдог бөгөөд муудсан модон материалуудыг нь сольдог байсан юм. Цаашид ч өргөжүүлэх боломжтой технологи.
й
Мөн бид “Хос дугуй угсрах, их засвар хийх үйлдвэр”-ийг ашиглалтад оруулсан. Технологийн дагуу үйлдвэрлэл эрхлэх хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэчихвэл төмөр замын бүх вагон зүтгүүрийн хос дугуйг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм. Вагон зүтгүүрийн хос дугуй гэдэг байнга зам төмөртэй харшиж явдаг учраас элэгддэг. Элэгдсэн дугуйг 2-3 удаа зоролтод оруулдаг. Зоролтод орсноор дугуй маань нимгэрдэг тул дискнээс нь салгаад ОХУ руу явуулж шинээр солиулах, засуулах ажлыг хийж байдаг. Энэ засварын үнэ өртөг жилээс жилд нэмэгдэж байгаа тул дотооддоо засвар үйлчилгээгээ хийж, шинээр дугуй үйлдвэрлэдэг болох юм. Төслийг 2006 оноос эхэлсэн, үйлдвэрийн барилгын ажлыг 2008 онд эхлүүлсэн. Одоо үйлдвэрээ бүрэн утгаар нь ашиглахад шаардлагатай санхүү шийдэгдэхгүй 3 жил болж байна.
ый
Хэрэв энэ үйлдвэр ашиглалтад орчих юм бол 7 жилийн дотор өртөгөө нөхнө. Монголчууд маань модон дугуй хийхээс өөр төрлийн дугуй хийж чадахгүй, бүгдийг гаднаас оруулж ирдэг. Бид энэ үйлдвэрийг ашиглалтад оруулчихвал төмөр замын вагон зүтгүүрийн бүх төрлийн дугуйг дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Ер нь дугуйн хэрэгцээ шаардлагаас давсан байнгын хараат байдаг асуудлаас ангижрах юм. Түүхий эд бэлдэцээ зөвхөн ОХУ-д захиалдаг байсан бол Хятад, Солонгос гэлтгүй захиална. Цаашлаад төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орох юм бол монголоосоо түүхий эдээ авч дотооддоо үйлдвэрлэх боломж нээгдэнэ. Төмөр замын дугуйн үйлдвэрлэл нь төмөрлөгийн үйлдвэрээ дэмжих том төсөл болонй хэрэгжих тул салбарын сайд, холбогдох албаныханд танилцуулахаар ирсэн. Энэ бидний бүтээгдэхүүн бэлэн болсон байгаа нь” гэлээ.
йы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ