“Гэгээн муза”-гийн эзэд өнөөдөр тодорно
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн муза” олон улсын театрын их наадам өнөөдөр болно.
6
11-дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэ жилйин наадамд “Драмын жүжиг”, “Хүүхдийн жүжиг”, “Дуулалт жүжиг”, “Нэг хүний жүжиг” гэх дөрвөн төрөлд 21 гаруй уран бүтээлийн 80 гаруй уран бүтээлчид шилдгийн төлөө өрсөлдөж байгаа билээ.
“Гэгээн муза-11” наадамд манай улсын уран бүтээлчдээс гадна Египет, Серби, ОХУ-ын Тува улс, ӨМӨЗО-ны театрын урлагийн уран бүтээлчид оролцож байгаа юм. Наадмын зочин шүүгчээр АНУ-ын төрийн департментийн харьяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, “Драмын жүжгийн төрөл”-д ОХУ-ын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нар ажиллаж байна.
“Гэгээн муза-11” наадмын улаан хивсний ёслолын ажиллагаа өнөөдөр 19:00 цагт Чингис хааны нэрэмжит төв талбайд болох бол шагнал гардуулах ёслол 20:00 цагт СТӨ-ний тайзнаа эхэлнэ. Тус наадамд нэр дэвшигчдийг дахин танилцуулъя.
6
Драмын жүжгийн төрөлд:
-УДЭТ-ын бүтээл “Кихот ноён”
-“Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц”
-“Вlаск Вох” театрын бүтээл “Сандлууд”
-Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл”
5
Дуулалт жүжгийн төрөлд:
-Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”
-Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр”
-Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ”
-Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”
-ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог”
5
Хүүхдийн жүжгийн төрөлд:
-УДЭТ-ын бүтээл “Норовын намтар"
-ҮДБЭЧ-ын бүтээл “Эрх цагаан унага”
-Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”
-“Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг”
5
Нэг хүний жүжгийн төрөлд:
-“Тэнгэрийн аялгуу” /Монгол/
-Наташагийн мөрөөдөл” /Монгол/
-“Солиорол” /Монгол/
-“Бичлэг” /Монгол/
-“Шүтээн гэмээр диван” /Монгол/
-“Хүний дуу хоолой” /Тува/
-“Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ