Энэ юу болоод байна
2014-05-19

Доллар өссөн цагаас улс орны нийгэм эдийн засаг яаж хямарсныг бүгд мэднэ. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьжиргаа хүндэрч хэвтэвчин дэх 1000 төгрөгнөөс минь өглөө босох бүрт шахуу арав хориор нь нэгэн үл үзэгдэгч гар хулгайлсаар байна. Эхэндээ энэ гарыг суут Адам Смитийн “Үндэстний баялаг” бүтээлдээ хэлсэн зах зээлийг зохицуулагч үл үзэгдэгч гар суйлаад байна, энэ бол жам ёсны зүйл гэж нэлээдгүй олонх хэлж тайлбарлаж байсан. Энгийнээр бол зах зээлийг чөлөөт өрсөлдөөнд зөнд нь орхих онол зөрчигдөж төр бизнест хэт хутгалдсанаас зах зээлийн эрүүл тогтолцоо хэвийн явц алдагдсан гэсэн санаа. Бодит байдлын тайлбар бол хөрөнгө оруулагчид яагаад ч юм хулжиж долларын дотогшоо чиглэсэн урсгал байхгүй болсноос ам.долларын ханш өссөн гэдэг ерөнхий тайлбартай. Гэтэл бас яагаад ч юм яг энэ үед нь Оюутолгойн хөрөнгө оруулагчид хоёр дахь бүтээн байгуулалтаа зогсоож долларын угжаа цааш нь хийж биднийг нам боосон. Байдал тоглоомгүй хүндэрлээ. Гарц олох хэрэгтэй. Гарц олохын тулд хүндрэл бий болсон шалтгааныг тогтоох ёстой. Бараг бүх эдийн засагчид хэвлэл мэдээллийн эх сурвалжууд гадаадын хөрөнгө оруулагчид үргэсэн тул даллах хэрэгтэй. Ингэхийн тулд хуулиа өөрчилж тэдэнд таатай бүх боломжийг олгох хэрэгтэй. Эдийн засгийг аврах өөр гарц байхгүй гэж мэдээлж эхэллээ. Энд юу явагдаад эхэлсэн бэ.

:

Гадаадын хөрөнгө оруулалтын босоо багана байнга уналт бууралтыг зааж байгааг статистикчид мэдээлсээр. Монголбанкнаас гаргасан 2013 оны эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлээр бол эхний хоёр улиралд нэг тэрбум 463.8 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) Монгол улсад орсон байна. Энэ нь өнгөрсөн оны хагас жилийнхээс даруй нэг тэрбум 40 сая ам.доллароор бага буюу 41.2 хувиар буурсан үзүүлэлт юм гэж мэдээллээ. Ингээд бид бултаараа доллар атгасан шар толгойтой Америкийг зүүдлэх шахуу болж хөрөнгө оруулалт тасалдахын айдсыг мэдэрч эхэллээ.

:

Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр тутам өсч, 600 төгрөгөөр авдаг хүүхдийн памперс нь 750 төгрөг болж нойлын цаасны оронд шар сонин барьж суудаг үедээ оч гэж бие биенээ тохуурхах нь энүүхэнд хэрэг боллоо. Ам.доллароор төлбөр хийж байр лизингдсэн иргэд харсаар байтал төлөх хүү нь нэг нугарч, байрны анхны үнэ нь 30 хувиар өсөөдөхөв. Үүнтэй зэрэгцээд эдийн засаг хүндэрч амьжиргаа доройтсон энэ хүндрэлээс ганцхан шилгээгээд гарах зам байгааг хэвлэл мэдээллийн бүх сувгаар өдрөөс өдөрт тодотгож заасаар байлаа. Энэ бол уул уурхайд гадаадынхныг урин залах явдал. Үүнийг анхаарч хөрөнгө оруулалтын  таатай бүхнийг багтааж баталсан шинэ хуулийг өнгөрсөн намрын чуулганаар Их хурал яаран баталсан. Хангалттай найр тавьсан энэ хуулинд дургүй нэгэн байсан ч буруу хараад кноп дарсан байх. Эдийн засгаа, иргэдээ хүндрэлээс гаргах ганц боломж энэ гээд байхад эсрэг кноп дарж ад болох тэнэг улстөрч хаана байхав.

.

Энэ үед ам.долларт нам дарлуулсан иргэд газар нутгаа сэндийчих эрхийг хамаагүй өгчихөв дөө гэж сулхан сануулаад хэрхэхийг төр мэдэг гээд орхисон. Хөрөнгө оруулалтын шинэ хууль гараад өнөө хагас жил болох гэж байх юм. Гэтэл хөрөнгө оруулалт нэмэгдсэн зүйлгүй. Энэ юу болоод байна. Тэд монголын төрийн гаргасан энэ найрсаг зан, бий болгосон эрх зүйн орчныг бас л хангалтгүй гэж үзэв.

.

Хөрөнгө оруулалт буурсаар байгаа мэдээ үргэжлжисээр. Энэ оны хоёрдугаар сард Монголбанкнаас 2013 оны 4 улирлын төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг гаргасан нь бас л түгшүүр тээсэн хэвээр. Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум 46 сая ам.доллар болж буурчээ. 2011 онд 4 тэрбум 714 сая, 2012 онд 4 тэрбум 451 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан. Гэтэл 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум 411 сая доллар буюу өмнөх оныхоос 54.1 хувиар буурсан байна гэсэн сэтгэлээр унагасан мэдээ дахин гарлаа. Энэ үед ам.доллар 1700 төгрөг даваад явчихсан байлаа. Уул уурхайдаа хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхгүй л бол ам.долларын доороос бид босохгүй юм байна гэдгийг л дахин дахин сануулсан мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр. Энд юу үргэлжлээд байна.

.

Нөгөө талд нь эдийн засгийн гадаад талын хамаарлыг бууруулж дотоод дархлаагаа нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэгч орон болж импортыг шахья гэсэн Засгийн уриа тод ялгарч сонсогдлоо. Гэхдээ үүнд хүрэхэд хугацаа хэрэгтэй. Энэ бол үлгэр. Бондын мөнгийг бүтээн байгуулалтад өгч байгаа нь бодлогогүй хэрэг гэж тас шүүмжлэн нам дарах мэдээллийн шуурга босголоо.

_

Намрын чуулган завсарласан өдрүүд үргэлжилж өвлийг үдэж хаврыг хаяалууллаа.  Иргэд долларын өсөлт, төгрөгийн сулралд бүр дөжирч бүсээ чангалан ээлжит чуулганыг хүлээв. Энэ үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1780 болоод ирлээ. Чуулганы эхэнд эдийн засгийн хүндрэлээс давсан эрх ашиг гишүүдэд байсан тул эхлээд давхар дээлний асуудал дээрх заамдалцаанаа шийдэв.  Ингээд эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг яаран өргөн барилаа. Нэг жилийн хугацаанд ам.долларыг аргадахаас өөр аргагүй болсон буюу хөрөнгө оруулагчдад хоёр гараа өргөн бүгд бууж өгөх эсэхээ шийдэх цөхрөл дээр эдийн засгийг сэхээх 100 хоногийн тогтоол чуулганд орж ирсэн нь энэ. Тогтоолын төслийг хэлэлцэгдэх яг тэр үед ам.доллар 1812 төгрөг хүрсэн юм. Үүнд иргэд дахин бухимдаж, үүнд нь огшсон гишүүд тогтоолын төслийг адгуутан баталлаа. Сөрөг хүчин ч энэ тогтоол дээр хийхээр төлөвлөж байсан улс төрийн тоглолтоо сайн хийж чадсангүй. Олноо бодьё гээд бушуухан батлаад  100 хоногийг нь хуруу даран тоолж эрх баригчдын амыг нь асуухар шийдэв.

_

Гэтэл эдийн засгаа аврах тогтоолын 100 хоногийн шахаанд өргөн баригдаж заавал соёрхон батлагдах ёстой эхний хууль нь Ашигт малтмалын хууль байх юм. Нарийн харвал энэ хуулийн цаана төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон үндсэн хэдэн ордыг гадаадын хөрөнгө оруулагчдад найр тавин өгөх хор найруулагдаж эхэлсэн тухай хардлагыг сөрөг хүчин гаргаж тавилаа. Энэ юу болоод байна. Оюутолгой шиг том ордуудаа гадаадын хөрөнгө оруулагчдад лицензийн таатай нөхцлөөр өгч 100 хоногийн дараа хэдэн зуун тэрбум ам.долларын урьдчилгаагаар олбог хийж, түүнээсээ маньдаа цацаж, цацарч суухыг эрх баригчид хүсээд байна уу.

.

Нэг бол үл үзэгдэгч гарын зарц ноён доллар бүтэн жил ханшаа өсгөхдөө гадны  анд нөхдөө монголд урих бүх замаа засч манай төрийг гарцаагүй буланд шахсан уу. Энд нэг юм болоод байна. Ам.долларын ханш анд нөхөд нь Монголын уул уурхайд тухалсны дараа л буух юм байна.

_

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
хахахах:
гадны хөрөнгө оруулалчид гэдэг бол ашиг харсан бизнес нэртэй шулаачид байдаг , тэд манй эх орныг хэзээ чсайхан болгохгүй чи бид л магадгүй байх, тэд манай улсыг албан татваргүй , уул уурхайд оруулсан хөрөнгө мөнгийг минь өсгөж өгөх бололцоог сайтар хангахыг манй зг т шаардаж байгааюм. тийм шаардлага тавьж байгаа оюу толгой гэх мэтийн луйварчид ихээр хяналтгүй орж ирвэл ядуу монголын эдийн засаг улс төрийн тусгаар тогтнолоо алдах болнод оо ээ хөөрхий тэнэг байна даа чи..........
2014-05-25
canaa:
ядаж байхад хэдэн улс төрийн томчууд нь эх орондоо мөнгө байршуулдаг бол зүгээр юм сан.ха хол швэцарт мөнгө хадгалуулж гадны улс орныг дэмжээд л. , ,
2014-05-23
зочин:
үндэсний үйлдвэрээ дэмжие гээд бдг тэд маань харин жинхэн үний хөөрөгдүүлэгч тулам болжээ
2014-05-19
иргэн:
бараа бүтээгдхүүний үнэний өсөлт зг-ын хяналтнааас аль хэдий гарчээ .одоо бослого , тэмцэл л үлсэн бололтой
2014-05-19
admin :
ehnii eeljind tatbariin mungu yund zartsuulaad bgaag l medmeer bn
2014-05-19
admin:
abto teebriin tatbar tulsn mungu haa* orood hen ideed bnaa er ni tatbar tuluhgui bsan ch yadag yum be bi uuriin munguuruu absan bolohaas zasgaas luibardan munguur abaagui tsalingiin zeeleer abaad tuluud bgaa amidrald hereg bolood
2014-05-19
19001973:
эрхэм жолооч та авто тээврийн улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-05-19